Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтэн судлаачдын багаас коронавируст халдварын шинэ хувилбар болох омикрон вирусийн урьдчилсан мэдээлэлд үндэслэн судалгаа хийж байна.
Өмнөд Африкаас болон Европоос авсан омикроны талаарх урьдчилсан мэдээллийг Израйль улс гаргасан байна. Судалгаагаар:
Өмнөд Африкаас болон Европоос авсан омикроны талаарх урьдчилсан мэдээллийг Израйль улс гаргасан байна. Судалгаагаар:
- Дархлаажуулалтын бүүстер вакцин хийлгэсэн хүмүүс дельта хувилбартай ижил түвшинд хамгаалагдах боломжтой.
- Өвдөөд эдгэрсэн хүмүүст дельта вирустэй харьцуулахад 2 дахин илүү өвдөх магадлал өндөр байна.
- Дархлаажуулалтад хамрагдаагүй иргэн буюу 1, 2-р тунгийн дархлаажуулалтад хамрагдаад зургаан сараас илүү хугацаа болсон иргэд омикроноор өвдвөл анхны хувилбартай харьцуулахад 2.4 дахин хүндрэх эрсдэлтэй.
- Омикроны халдварлах хурд дельтагаас 1.3 дахин илүү гэсэн урьдчилсан дүгнэлт гарч эхэлж байна.
- Дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс гэдэгт дархлаажуулалтын хоёрдахь тунг хийлгээд зургаан сараас дээш болсон хүмүүсийг хамааруулан үзэж байна. Тиймээс иргэдийг урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын гуравдугаар тунд хамрагдах нь зайлшгүй гэдгийг УОК-ын нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.
ИРГЭД ТА БҮХЭН ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ БАРИМТЛАН ДАРХЛААЖУУЛАЛТАНДАА БҮРЭН ХАМРАГДААРАЙ