Гадаадын иргэн, харьяатын газар бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг арванхоёрдугаар сарын 1-нээс цахимаар хүлээн авч эхлэхээр болжээ. Визийн зөвшөөрлийн хүсэлтийг яаралтайгаар ажлын 3 хоног, энгийнээр ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэх аж.
Визийн зөвшөөрөл гэдэг нь виз олгох эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг хэлдэг бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газраар үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх хувь нь уг үйлчилгээг авдаг.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 19001950 ЛАВЛАХААС АСУУГААРАЙ