“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн худалдаанд нийт 310 гаруй аж ахуйн нэгж, 140 орчим иргэн оролцож, 7 өдрийн турш өөрсдийн бүтээгдэхүүнээ борлуулах юм. Энэ жил төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодоосоо хангана. Харин илүүдэл ногоог ашиглах зорилгоор Төв аймагт цардуулын үйлдвэр барихаар ажиллаж байгааг ХХААХҮЯ-аас мэдээллээ. Эдгээр өдрүүдэд 214 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Тухайлбал:
- Есдүгээр сарын 16-нд 24.5 сая,
- 17-нд 79 сая
- 18-нд 111 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
ДҮҮРЭГ БҮРТ БАЙРЛАХ НАМРЫН НОГООН ӨДРҮҮД ҮЗЭСГЭЛЭНГИЙН БАЙРШЛЫГ 19001950 ЛАВЛАХААС АСУУГААРАЙ