Баяр наадмын амралтын өдрүүдэд иргэд аялж зугаалах үедээ гэр бүлийн хүрээнээс гадна олон хүнтэй уулзсаны улмаас коронавируст халдварт илүү өртөж, тохиолдлын тоо өсөж улмаар хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх байдал нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Тиймээс орон нутгийг зорьсон иргэдийг хотод ирээд гэртээ өөрийгөө долоо хоног тусгаарлан ажиглаж, шинж тэмдэг илэрвэл түргэвчилсэн тест тавиулж, эерэг гарвал харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж баталгаажуулахыг ЭМЯ-наас зөвлөсөн байна.
Мөн гадаад улсаас ирсэн иргэд гэрийн тусгаарлалтын 14 хоногийг чанд мөрдөж, түргэвчилсэн шинжилгээ хийж өөрийгөө хянахыг анхааруулжээ.