Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Үндэсний их баяр наадмыг хойшлуулах шийдвэрийг дөнгөж сая гаргажээ.
Харин энэ жилийн долдугаар сарын 9-19-ний хооронд бүх нийтийн амралтыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.
Өчигдөр иргэд наадмыг эсэргүүцэж "NONAADAM” эсэргүүцлийн тайван жагсаалтыг Төв талбайд хийсэн. Тиймээс УОК өчигдөр орой хуралдаж, наадмыг хойшлуулах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулсан юм.
Харин өнөөдөр өглөө уяачид наадам хойшлуулахыг эсэргүүцэж, морьтойгоо Төв талбай дээр жагсаал хийж, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Хэрвээ уяачдын шаардлагыг хүлээж авахгүй бол 21 аймаг, 360 суманд эсэргүүцлийн аян өрнүүлнэ гэдгийг мэдэгдээд байгаа юм.
Удахгүй Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг нийтэд танилцуулах юм байна.

ЗГ, УОК, НОК-ООС ГАРСАН АЛБАН ЁСНЫ ШИЙДВЭРҮҮДИЙГ 19001950 ЛАВЛАХ 24/7 ЦАГИЙН ТУРШ МЭДЭЭЛЖ БАЙНА