Энэ долоо хоногт ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, сэрүүсэх тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29, 30-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 7 дугаар сарын 1-нд нутгийн зүүн хагаст, 2-3-нд нутгийн хойд хэсгээр, 4-5-нд Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Ихэнх нутгаар секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Зургадугаар сарын 29-нөөс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

АЙМАГ, ХОТУУДЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭГ 19001950 ЛАВЛАХ 24/7 ЦАГИЙН ТУРШ МЭДЭЭЛЖ БАЙНА