Хүн амын хөл хөдөлгөөн нэмэгдэж, цаашид халдварын тоо өсөх магадлалтай байгаа тул мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтэд үндэслэн УОК-оос
- 2021 оны 6-р сарын 25-ны өдрөөс эхлэн халдвар тархах өндөр эрсдэл бүхий үйл ажиллагааны төрөл болох бялдаржуулах төв, саун, бассейн фитнесийн үйл ажиллагааг 10 хоног зогсоох
- Бүх төрлийн ресторан, кофе шопуудын заалаар үйлчлэхийг хориглосон шийдвэрийг дахин 10 хоногоор сунгах
- Амралтын газруудын үйл ажиллагааг зогсоосон хугацааг мөн 10 хоногоор сунгах шийдвэрийг гаргалаа.
УОК БОЛОН НОК-ООС ГАРГАСАН АЛБАН ЁСНЫ ШИЙДВЭРҮҮДИЙГ 19001950 ЛАВЛАХ 24/7 ЦАГИЙН ТУРШ МЭДЭЭЛЖ БАЙНА