Засгийн газрын ээлжит хуралдаанаар коронавируст халдварын тархалт өндөр байгаа энэ цаг үед Элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцсэн байна. Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
-БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Өнөөдрийн байдлаар Элсэлтийн Ерөнхий шалгалт өгөхөөр 40420 шалгуулагч бүртгүүлсэн. Элсэлтийн Ерөнхий шалгалтыг улс даяар долдугаар сарын 1-4-ний өдрүүдэд авахаар төлөвлөж байсан. Гэвч коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа учраас ЭЕШ-ын товыг хойшлуулах тушаал гаргаж, наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Хойшлуулах болсон үндэслэлээ тайлбарлая.
Нэгд, нийт шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 40420 хүүхдээс 1500 нь халдвар авч, нэгдүгээр хавьтагчаар тусгаарлагдсан байна.
Хоёрт, ЭЕШ-ыг зохион байгуулалтад нийтдээ 9620 багш оролцох тооцоо гарсан. Эдгээр багш нарын тодорхой хэсэг нь коронавирусийн халдвараар өвчилсөн байна. Тухайлбал, 21 аймагт 66 багш очиж ажиллахаар төлөвлөж байсны 10 гаруй нь халдвар авсан байна.
Гуравт, 21 аймагт сумдаас ирж шалгалт өгөх хүүхдүүд хөл хорионд орж, шалгалтаа өгч чадахгүй нөхцөл үүссэн. Сумдаас аймагт ирж шалгалт өгөх 7600 орчим хүүхэд байгаа. Өнөөдрийн байдлаар есөн аймагт хатуу хөл хорьж, хөдөлгөөнийг хаасан байна.
Дээрх гурван үндэслэлээр ЭЕШ-ыг хойшлуулах тушаал гаргалаа. Наймдугаар сарын яг хэдний өдрүүдэд авах эцсийн товыг долдугаар сарын 10-нд зарлана. Наймдугаар сар гэхэд бүх шалгуулагч вакциндаа хамрагдаж, бүрэн дархлаатай болсон байна гэлээ.

ЭЕШ-ТАЙ ХОЛБООТОЙ БҮХ ТӨРЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ 19001950 ЛАВЛАХ 24/7 ЦАГИЙН ТУРШ ХҮРГЭЖ БАЙНА