• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

2019 онд нээлтээ хийх дэлхийн ТОП-5 бүтээн байгуулалт

  • Цаг үеийн мэдээ
  • 2019-03-21 15:00:00
  • 3333
2019 онд нээлтээ хийх дэлхийн“хамгийн”,“хамгийн” гэх тодотголтой топ-5 бүтээн байгуулалтыг танилцуулж байна. Тэнгэр баганадсан өндөр шилэн цамхаг, дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал, далай доторх хамгийн том ресторан гээд архитектурын шилдэг шийдэл, өвөрмөц санаа, донж маягийг дэвшилтэт технологитой хослуулсан дэлхийн шилдэг бүтээн байгуулалтууд тун удахгүй нээлтээ хийх ажээ.
 

ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ

 

 

Алдарт архитектор асан Заха Хадид зураг төслийг нь гаргасан дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал ирэх аравдугаар сард Бээжин хотноо нээлтээ хийнэ. Энэхүү нисэх онгоцны буудал нь хотын төвөөс 42 км-ын зайтай бөгөөд Бээжингийн төвийн дүүргүүд, орон нутгийн төмөр замууд, өндөр хурдны галт тэрэг, нийтийн автобус үйлчилгээтэй холбогджээ. Мөн энд аялал жуулчлалын томоохон нэгдсэн төв байрлах аж. 2025 он гэхэд жилд 620,000 нислэг хийж, 100 сая зорчигч хүлээн авах боломжтой гэж урьдчилсан байдлаар тооцоо гаргаад байгаа аж.

 

УСАН ДООРХ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ РЕСТОРАН 

 


Европын хамгийн анхны төдийгүй дэлхийн усан доорх хамгийн том “Lidnesnes” ресторан энэ хавар Норвегид нээлтээ хийх гэж байна. Хойд далайн эргээс 5,000 орчим метрийн зайд, 5,000 метрийн гүнд байрлах уг рестораны загварыг “Snøhetta”хэмээх Норвегийн үндэсний архитекторын компани гаргажээ. Нийт 33 мянган метрийн урттай энэхүү ресторан далайн түрэлт, Норвегийн эргийн хатуу ширүүн нөхцөлийг тэсвэрлэх, хамгаалах зорилгоор төмөр бетон ашигласан бөгөөд нийлэг материалаар цонхоо хийжээ.

 
ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР АРХИТЕКТОРЫН СТУДИ 
 


Мушгирсан мэт харагдах энэхүү шийдлийг харахад л алдарт архитектор Заха Хадидын бүтээл гэдэг нь андашгүй. Нийт 46 давхар, 207 метр өндөр энэхүү шилэн цамхаг энэ жил ашиглалтад орсноор дэлхийн хамгийн өндөр архитекторын студи болох аж. “Leeza SOHO” нэртэй энэхүү студи байгалийн гэрлийг бүх талаас нь тусах боломжтойгоор төлөвлөснөөрөө онцлогтой бөгөөд хүмүүсийн эрүүл амьдрах, хөдөлгөөний идэвхийг нь дэмжих зорилгоор 2,680 дугуйны зогсоолтой байхаар төлөвлөсөн байна.

 
ДЭЛХИЙН ХАМГИЙН НАРИЙХАН ЦАМХАГ 
 


 
Тэнгэр баганадсан барилга “Steinway” цамхаг ирэх зургаадугаар сард нээлтээ хийснээр дэлхийн хамгийн нарийхан цамхагаар шалгарах юм. Уг цамхгийг барихад Нью-Йоркийн түүхэн дэх хамгийн өндөр /220 м/ краныг ашигласан байна. Нийт 29,357 ам.метр талбайд баригдаж байгаа бөгөөд 210 м өндөртэй, 82 давхар байх юм. “JDS Development“ групп болон “Property Markets” группийн захиалгаар “SHoP Architects” архитектурын компани зураг төслийг гаргажээ.
 
ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨВӨРМӨЦ ХЭЛБЭРТЭЙ МУЗЕЙ БУЮУ “ЦӨЛИЙН САРНАЙ”
 


 
Катарын нийслэл Доха хотноо энэ сарын 28-нд нэгэн өвөрмөц шийдэлтэй үндэсний музей нээлтээ хийх гэж байна. “Цөлийн сарнай”-н хэлбэр дүрс бүхий энэхүү онцгой барилгын загварыг Францын архитектор Jean Nouvel гаргажээ. Нийт 40,000 ам.метр талбайд баригдсан уг барилга нь музей, галерей, 2 театр, 220 хүний суудалтай хурлын танхим, судалгааны төв, лаборатори, ресторан, дэлгүүр зэрэг үйлчилгээний төрөлжсөн төвөөс бүрдэх аж.

Мөн гаднаа гоёмсог ногоон цэцэрлэгт хүрээлэнг бий болгосны зэрэгцээ 400 гаруй автомашины зогсоолыг төлөвлөжээ. Энэхүү музейд зочилсноор хоорондоо уялдаа, холбоотой гурван сэдэвт түүхийг харах боломжтой юм байна. Эхний хэсэгт Персийн булан болон цөлийн байгалийн түүхийг үзэж сонирхох бол дараагийн хэсэгт Бедуин /Bedouin/-ны соёлын олдворуудын талаар, сүүлийн хэсгээс овгийн дайн болон Катар Улс хэрхэн бий болсон түүхийг харах боломжтой аж. Музейд археологийн үнэт олдворууд, Катарын эртний өвөг дээдсийн нэхмэл эдлэл, хувцас, гоёл чимэглэл, ном, түүхийн баримт зэрэг сонирхолтой, түүх өгүүлэх нийт 8,000 гаруй үнэт олдвор тавигджээ. Катарын ард түмний түүх соёл, бахархал, зан заншлыг дэлхийн олон сая хүнд таниулах нь музейн гол зорилго юм байна.
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    14

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР