УОК-ын Шуурхай ажлын хэсэг хуралдаж хязгаарлалтад байгаа зарим ААН-ийг давтан тунгаа тариулсан хүмүүст нээлттэй байлгах зохицуулалтыг хийсэн талаар мэдээллээ.
Энэ талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө. Тэрээр, Нийт 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан. Эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтийг үндэслэн УОК-ын даргын 41-р тогтоолд зааснаар зарим байгууллагыг нээнэ.
05.15-наас кофе шопууд танхимыг 50 хувийн дүүргэлттэйгээр нээж болно. Вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүмүүст танхимаар үйлчилнэ. Бүх төрлийн сургалтууд 10 хүртэлх хүнтэйгээр хичээллэж болно. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төвүүд заалны дүүргэлтээ 50 хувьтай үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Хоёр тун вакцин хийлгэсэн хүмүүст л үйлчлэх юм. Мөн бассейныг ийм зохицуулалтаар нээж байна.
Тавдугаар сарын 22-ноос зочид буудал, амралт сувиллын газрууд болон хоол үйлчилгээний газрууд, саун зэрэг долоон төрлийн үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байгаа талаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээллээ.
Мөн орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээх хугацааг мөн 5-р сарын 22-ны өдөр байхаар төлөвлөсөн бөгөөд халдварын нөхцөл байдлаас шалтгаалан эцсийн шийдвэрийг гаргах юм байна.
Амралт сувиллын газрууд зөвхөн гэр бүлийн хүрээнд амрагчдаа хүлээн авах бол хоол үйлчилгээний газрууд 50 хувийн дүүргэлтээр танхимаар үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөгөөг гаргаад байгаа аж.
УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг, Хүн хоорондын зай барьж болдоггүй. Эрсдэлтэй 18 төрлийн үйл ажиллагаа байна. Улаанбаатар хотын иргэдийн 95 хувь нь 1 тун, 52 хувь нь 2 тундаа хамрагдсан учраас маргаашаас 4 төрлийн үйл ажиллагааг нээж байна.
1. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төвүүд
2. Бассейн
3. Сургалтын төвүүд /10 хүртэл хүнтэй/
4. Кофе шопууд орсон.
Эдгээр байгууллагуудаар үйлчлүүлэхийн тулд давтан тунгаа хийлгэсэн иргэд емонголиа руу орж 2 тун хийлгэсэн мэдээллээ харуулна. Үйлчилгээний газрууд иргэдийн вакцины QR код бүхий паспортыг шалгана.
Эхний тунгаа хийлгэсэн хүнд хязгаарлагдмал дархлаажсан гэж гарч ирнэ.
БҮХ ТӨРЛИЙН СУРГАЛТУУД 10 ХҮРТЭЛХ ХҮНТЭЙГЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ БОЛНО

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД ИРГЭДИЙН ВАКЦИНЫ QR КОД БҮХИЙ ПАСПОРТЫГ ШАЛГАНА
УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг, Хүн хоорондын зай барьж болдоггүй. Эрсдэлтэй 18 төрлийн үйл ажиллагаа байна. Улаанбаатар хотын иргэдийн 95 хувь нь 1 тун, 52 хувь нь 2 тундаа хамрагдсан учраас маргаашаас 4 төрлийн үйл ажиллагааг нээж байна.
1. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төвүүд
2. Бассейн
3. Сургалтын төвүүд /10 хүртэл хүнтэй/
4. Кофе шопууд орсон.
Эдгээр байгууллагуудаар үйлчлүүлэхийн тулд давтан тунгаа хийлгэсэн иргэд емонголиа руу орж 2 тун хийлгэсэн мэдээллээ харуулна. Үйлчилгээний газрууд иргэдийн вакцины QR код бүхий паспортыг шалгана.
Эхний тунгаа хийлгэсэн хүнд хязгаарлагдмал дархлаажсан гэж гарч ирнэ.
УОК-ООС ГАРСАН АЛБАН ЁСНЫ ШИЙДВЭРҮҮДИЙГ 19001950 ЛАВЛАХ 24/7 ЦАГИЙН ТУРШ ХҮРГЭЖ БАЙНА