Энэ сарын 11-нээс 23-ны 06.00 цаг хүртэл ЗӨВХӨН ДАРААХ салбаруудад үйл ажиллагаа явуулахыг УОК зөвшөөрсөн юм.
- Цахилгаан, дулаан усан хангамж, ариутгал татуургийн үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага
- Шатахуун, түлшний хангамжийн үйл ажиллагаа
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт / хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, нөөцийн мах, мал амьтны тэжээлийн худалдаа/
- Ариутгал, халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал
- Банкны цахим болон автомат тооцооны машины үйл ажиллагаа
- Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлшний тээвэрлэлт
- Шуудан, харилцаа холбоо
- Оршуулгын үйл ажиллагаа
- Хэвлэл мэдээлэл