Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 6-н буюу энэ Баасан гарагаас нээхээр болжээ.
Тус чиглэлийн авто замын ажлыг нэг жилд багтаан дуусгахын тулд таван багц хэсэг болгон хувааж тендер зарласан хэдий ч хоёр болон дөрөвдүгээр багц дээр шалгарсан компани ажлаа гүйцэтгэх боломжгүйгээ мэдэгдсэн.
Тиймээс Есдүгээр сарын 10-ны байдлаар нэг, гурав, тавдугаар багцын ажил 50-68 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байсан ч хоёр, дөрөв дүгээр багц дээр ажил нь 5-9 хувийн гүйцэтгэлтэй зогсоод байсан. Хэдий тийм ч замын ажлыг аравдугаар сард багтаан дуусгаж, тэмдэг тэмдэглэгээг байршуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаад арваннэгдүгээр сарын 1-15-ны хооронд замын хөдөлгөөн нээхээр төлөвлөж байгааг Зам тээврийн, хөгжлийн сайд Л.Халтар есдүгээр сард хэлж байв.

эх сурвалж: eagle