• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Ухаалаг шийдэл

Ухаалаг шийдэл

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Энэ өдрүүдэд 1900-1950 мэдээллийн лавлахын 13 жилийн ой тохиож байна.

  • Ухаалаг шийдэл
  • 2018-11-24 00:00:00
  • 4193
Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт өөрийн өнгө төрх, байр суурийг эзэлсэн үндэсний тэргүүлэгч 1900-1950 лавлахын 13 жилийн ойн баяр тохиож байна. 13 жилийн түүхэн замнал, ололт амжилтаа эргэн дурсах, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох баярын хурал өнөөдөр боллоо.

 


 
Баярын хурлын үеэр 1900-1950 лавлахаас ажлын гараагаа эхэлж байсан захирал, ажилтнууд дурсамжаа хуваалцан, сэтгэлийн үгээ хэлж, ажиллаж байсан үеэ эргэн дурслаа. Мэдээллийн шилдэг 1900-1950 лавлах 13 жилийн хугацаанд салбартаа шинийг санаачлагч, манлайлагч нь байсаар ирсэн. Хурлын үеэр ажил үйлсээрээ хамт олноо тэргүүлэн ажилласан тэргүүний ажилчдаа шагнаж урамшууллаа.
 

Шилдэг ажилтан болсон Б.Уранчимэг, М. Баярмаа нар Манжуур аялах эрхийн бичгээр шагнууллаа.



Шилдэг мэдээллийн ажилтнууд зүүн гар талаас: П.Солонго, Ц.Төгөлдөр, М.Нямлхагва, С.Ууганболор, Б.Мөнгөнбилэг, М.Баярмаа, Б.Баярмаа, Б.Уранчимэг, О.Азжаргал

 

 
 



Шилдэг ажилтнуудын ярилцлагыг хүргэе
 

Шилдэг ажилтан О.Өлзийхишиг
 
Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулахгүй юу? 
Намайг Өлзийхишиг гэдэг. 19001950 лавлахад судалгааны албаны мэргэжилтэн хийдэг.

Та 19001950 лавлахад хэр удаан ажиллаж байна вэ?
Би 19001950 мэдээллийн лавлахад ажиллаад 3 жил болж байна. Одоогоор мэдээлэл судалгааны албаны мэргэжилтнээр ажиллаж байна. 

Таны ажлын онцлог юу вэ?
Мэдээлэл судалгааны алба нь мэдээллийн ажилтнуудыг бүх төрлийн мэдээ мэдээллээр хангаж, хэрэглэгчийн асуусан мэдээллийг цаг алдалгүй шинэчилдэг.
 

шилдэг ажилтан М.Баярмаа
 
Сайн байна уу? Өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Баярмаа гэдэг. Би 19001950 лавлахад мэдээллийн ажилтнаар ажилд ороод 5 сар болж байна. 

Таны ажлын онцлог юу вэ?
Манай ажлын онцлог гэвэл олон хүнтэй харилцдаг, давуу тал гэвэл ямар ч хүн манайх руу холбогдоод өөрийн хүссэн мэдээллээ богино хугацаанд авах боломжтой. 8 настай хүүхдээс эхлээд 80 настай эмээ хүртэл холбогдож мэдээлэл асуудаг. 

Бүх мэдээллийн ажилтнуудын дунд зарлагдсан аянд тэргүүлж шагнуулж байгаад баяр хүргэе. Энэ аяныхаа талаар дурьдвал?
Намайг ажилд ороод удаагүй байхад "Би чиний дотно зөвлөгч" нэртэй ажилчдын дунд дотоод аян зохион байгуулагдсан. Энэ аянд түрүүлээд Манжуур явах эрхээр шагнуулсандаа баяртай байна. Нийт ажлын мундаг хамт олондоо 13 жилийн ойн баярын мэнд хүргэе. Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

Шилдэг ажилтан Б.Мөнгөнсар
 

Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Мөнгөнсар гэдэг. 19001950 лавлахад нийт 7 жил ажиллаж байна. Энэ хугацаанд бүхий л албан тушаалд, олон төрлийн ажил хийж байсан. Одоо 19001950 мэдээллийн лавлахад зарын нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байна. 

Зарын албанаас хэрэгжүүлж байгаа томоохон ямар үйлчилгээнүүд байна вэ?
2018 онд хэрэгжүүлж байгаа томоохон ажил 19001950zar.mn сайт, 19001950 зар аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Хэрэглэгч сайт, аппликэйшн ашиглаж хамгийн олон сувгаар өөрийн зар сурталчилгааг байршуулах боломжтой болсон. 

Хамт олондоо хандаж юу гэж хэлмээр байна вэ?
19001950 мэдээллийн лавлахын нийт ажилтан, албан хаагчиддаа 13 жилийн ойн баярын мэнд хүргэе. Нийт удирдлагууддаа биднийг үргэлж дэмжиж ажилладагт баярлалаа гэж хэлмээр байна.

 
 
19001950 мэдээллийн лавлахын 13 жилийн ойн баярын хуралд дээр Эерэг хандлага, бүтээлч ажилтан Н.Энхбаатар хүрэлцэн ирж "Эерэг хандлага" сэдвээр нийт ажилтнуудад сургалт явагдлаа. Энэхүү сургалт Хандлага гэж юу вэ? Эерэг хандлагыг хэрхэн бий болгож хэвшүүлэх вэ? "Үр дүнтэй харилцааны арга" "Анхны сэтгэгдлийг эерэг бүрдүүлэх" сэдвүүдээр маш сонирхолтой болж өнгөрлөө.

 
 
 

 
 
 
 
1900-1950” мэдээллийн лавлахын дөрвөн ээлжийн 200 гаруй мэдээллийн ажилтнууд 24 цагийн туршид нийслэл болон орон нутагт бодит мэдээллийг өргөн цар хүрээтэйгээр түгээж байна. Үүрэн телефоны бүх сүлжээ болон суурин утсаар Монгол Улс төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс 1900-1950 дугаарт холбогдон хүссэн мэдээллээ богино хугацаанд авах боломжийг бид 13 жилийн хугацаанд бүрдүүлж чаджээ.
 


Эрхэм хэрэглэгч харилцагч та бүхэндээ 13 жилийн ойн баярын мэнд хүргэе. 
"Үндэсний тэргүүлэгч 19001950 мэдээллийн лавлах"








 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    19

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР