• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Apple компани Нью-Йорк хотноо шинэ IPad таблет, Mac компьютерээ танилцууллаа

  • Технологи
  • 2018-10-31 00:00:00
  • 1959

Энэ намрын хоёр дахь удаагийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ Apple компани өчигдөр зохион байгууллаа.

 

Тус компани энэ удаа шинэ Mac компьютеруудаа танилцуулсан юм.

Apple компани сүүлийн жилүүдэд борлуулалт нь буурч ирсэн “IPad”-ийн 2015 оноос хойших хамгийн их шинэчлэгдсэн гэж хэлж болох хувилбарыг танилцуулаад байна. Тус бүр 11, 12.9 инчийн дэлгэцтэй хоёр шинэ загвар байгаа. “IPad Pro”-ийн шинэ загварууд “IPhone”-ийн шинэ загваруудын гол функцуудыг багтаасан гэдгээрээ онцлог. Тухайлбал, таблетийн нүүр бүхэлдээ дэлгэц мэт харагдах төдийгүй, илүү хурдан процессортой, арын камер нь шинэчлэгдсэн, төхөөрөмжийг нээхийн тулд нүүр таних систем ашиглах юм.
 

MACBOOK AIR


 

 

Шинэ Macbook Air-ийг танилцуулахын өмнө Apple-ийн CEO Тим Күк дэлхий даяар Mac компьютерыг идэвхтэй хэрэглэдэг 100 сая орчим хүн байгаа, шинээр компьютер худалдан авагчдын 51 хувь нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг сонгож байгааг хэлжээ

 

Шинэ Macbook Air нь анх удаа Retina дэлгэцтэй болсон байна. 13.3 инчийн Retina дэлгэц нь 4 сая цэгийн нягтралтай, хөнгөн цагаан хүрээгээ хар өнгийн нарийн шилэн хүрээгээр сольжээ. Гар дээрээ Touch ID хурууны хээ мэдрэгчтэй болж, өмнөхөөсөө илүү багтаамжтай диск, илүү хурдтай процессортой болсон байна. Энэ бүх шинэ боломжийг багтаасан Macbook Air-ийн жин ердөө 1.25 кг юм.

Гурван өнгөний сонголттой шинэ Macbook Air-ийг $1,199-ийн эхлэх үнээр ирэх долоо хоногт худалдаалж эхэлнэ.

MAC MINI


 

 

Олон жил шинэчлэгдээгүй явж ирсэн Mac Mini компьютер энэ удаа бараан саарал өнгөтэй, бүх талаараа олон дахин хүчирхэг болон эргэж иржээ.

 

Процессор нь дөрөв болон зургаан core-ийн сонголттой болсон нь өмнөх хувилбараасаа тав дахин хурдан гэсэн үг. Санах ой нь 64GB хүртэл багтаамжтай бол дискний багтаамж нь хамгийн багадаа 128GB SSD-аас эхлэх юм байна.

$799-ээс эхлэх үнэтэйгээр ирэх долоо хоногт худалдаанд гарахаар болжээ.

IPAD PRO



 

Төсөөлж байсанчлан шинэ iPad Pro өчигдрийн арга хэмжээний од нь байлаа. 11 ба 12.9 инчийн сонголттой шинэ iPad Pro нь 5.9 мм-ийн нимгэн эх биетэй. Өмнөх хувилбараасаа 15 хувь нимгэн болжээ.

 

Home товчийг нь Face ID-гаар сольсон шинэ пад A12X Bionic чиптэй, график чадал нь Xbox One S-тэй харьцуулахуйц болсон байна. Apple Pencil үзгээ тогтоох соронз, утасгүйгээр цэнэглэж болох тусдаа гарны товчлууртай болжээ.

USB-C порт руу шилжсэн нь бас нэг том дэвшил болсон байна.

11 инчийн хувилбар нь $799, 12.9 инчийн хувилбар нь $999-ийн үнэтэйгээр арваннэгдүгээр сарын 7-нд худалдаанд гарахаар болжээ.

эх сурвалж: ikon

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    12

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР