• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Усанд унагасан iPhone-ийг цагаан будаан дотор хатаахгүй байхыг Apple зөвлөжээ.

  • Технологи
  • 2024-02-22 12:50:58
  • 1116

Усанд унагасан гар утсыг түүхий цагаан будаан дотор хийж хатаах нь хамгийн зөв гэсэн ойлголт хүмүүсийн дунд түгээмэл байдаг. Энэ нь будааны ширхгүүд ус чийгийг амархан шингээж авдаг гэж үздэгтэй холбоотой.

Тэгвэл энэ оны эхээр Apple компани хэрэглэгчдэд өгдөг стандарт зөвлөмжөө шинэчлэхдээ үүнийг үгүйсгэжээ.

iPhone-ий эх бие үндсэндээ усны хамгаалалттай байдаг бол ус нэвтэрч гэмтээх хамгийн магадлалтай хэсэг “Ligthning” буюу “USB-C” цэнэглэгч портууд юм.

Будааны жижиг хэлтэрхийнүүд iPhone-ий портууд руу чигжиж орсноор эвдэх, гэмтээх эрсдэлтэй тул ийм арга хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна.

Мөн хөвөн арчдас, гал тогооны цаас, гарын цаас зэргээр портыг арчиж цэвэрлэх, үс хатаагч зэрэг дулааны эх үүсвэрээр үлээлгэх нь гар утсыг гэмтээх эрсдэлтэйг анхааруулжээ.

Apple компанийн зөвлөмжид норсон iPhone-той хэрхэн зөв харьцах хамгийн аюулгүй аргыг дараах байдлаар заасан байна.

iPhone XS, iPhone XS Max, iPhone XR загварууд болон тэдгээрээс хойш үйлдвэрлэгдсэн загварууд цэнэглэгч портууддаа шингэн мэдрэгчтэй болжээ. “Lightning” төрлийн порттой бол “Liquid has been detected in the Lightning Connector”, “USB-C” төрлийн порттой бол “Liquid Detected in USB-C Connector” гэсэн анхааруулга бичиг дэлгэц дээр гарна.
 

Хэрвээ iPhone-оо цэнэглэгчид залгахад дэлгэц дээр дээр ийм анхааруулга гарч ирвэл энэ нь порт болон цэнэглэгч кабель нойтон байгааг илтгэдэг ажээ.

- Энэ тохиолдолд цэнэглэгч кабелийн хоёр үзүүрийг адаптер болон iPhone-оос яаралтай салгах ёстой гэнэ.

- Дараа нь iPhone-оо портыг нь газар руу доош харуулсан байрлалаар алгандаа хавсарч, зөөлөн цохих замаар илүүдэл шингэнийг унагах хэрэгтэй.

- Үүний дараа агаар салхины урсгал сайтай хуурай газарт 30-аас дээш минутын хугацаанд тавьж, хатаах юм байна.

- Ингэсний дараа дахин цэнэглэгчид холбоно.

- Хэрвээ “Liquid Detected” анхааруулга хоёр дахь удаагаа дэлгэц дээр гарвал цэнэглэгчээс салгаад илүү урт буюу 24 цаг хүртэл хугацаагаар өмнөх шигээ хатаана.

- Үүний дараа цэнэглэхэд анхааруулга гурав дахь удаагаа гарч байвал кабелийг цэнэглэгчийн адаптераас, адаптерыг цахилгаан эх үүсвэрээс салгаад бүгдийг дахин буцааж холбоно.

 - Хэрвээ ингэсний дараа цэнэглэхэд дахин анхааруулга гарч байвал iPhone-оо албан ёсны засварын газарт үзүүлэхийг Apple зөвлөжээ.
ЭХ СУРВАЛЖ:IKON.MN

 

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    20

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР