• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Байгууллага бүртгэх
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Сар шинэ 2023
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Мета компани Фэйсбүүк, Инстаграмын төлбөртэй үйлчилгээний хувилбар нэвтрүүлж буйг зарлалаа

  • Технологи
  • 2023-02-27 15:00:37
  • 93

Фэйсбүүк, Инстаграмын хаягаа албан ёсоор баталгаажуулсан сарын тогтмол хураамжтай үйлчилгээний хувилбарыг зах зээлд гаргаж байгаагаа Мета компани Ням гарагт зарлажээ.

Твиттер компани саяхан бас ийм үйлчилгээний хувилбар нэвтрүүлсэн юм.

Сарын $11.99 хураамжтай “Meta Verified” үйлчилгээ энэ долоо хоногоос эхлэн Австрали, Шинэ Зеландын зах зээлд нэвтэрч, цаашдаа хамрах хүрээгээ өргөжүүлэх юм байна.

Ийм үйлчилгээ авснаар өөрийн албан ёсны хаягийг баталгаажуулсан цэнхэр тэмдэг авах бөгөөд аюулгүй байдал нь бусдаас илүү хангагдахыг Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Закербэрг тайлбарлажээ.

Өмнө нь нэгэнт баталгаажсан хаягуудад энэ удаагийн өөрчлөлт нөлөөлөхгүй юм байна. Харин шинээр хаягаа баталгаажуулахад 18 насны босго тавих гэнэ. Эхний ээлжид зөвхөн хувь хүмүүсийн хаягийг баталгаажуулах ба бизнесийн хуудаснууд хамрагдахгүй юм байна.

Дэлхийн хамгийн том сошиал платформыг эзэмшигч Мета компани саяхан ажиллах хүчнийхээ 13 хувийг буюу 11,000 орчим ажилтныг цомхотгосон нь тус компанийн түүхэнд гарч байгаагүй том үйл явдал болсон.

Эдийн засгийн хямралтай цаг үед үйл ажиллагааны зардлаа хэмнэхийн зэрэгцээ орлогын шинэ эх үүсвэр бий болгох зорилгоор ийм үйлчилгээний хувилбар нэвтрүүлж буй нь тодорхой байна.

2012 онд нээлттэй компани болсноосоо хойш Мета компанийн орлого өнгөрсөн онд анх удаагаа буурсан юм. Гэхдээ бууралтын хэмжээ төсөөлснөөс харьцангуй бага байсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бага ч гэсэн сэргээгээд байгаа. Фэйсбүүк платформыг өдөр тутам идэвхтэй хэрэглэдэг хүний тоо хоёр тэрбум хүрснийг Мета өнгөрсөн сард зарлаж байв.

 

Эх сурвалж: AFP

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

ХОЛБОО БАРИХ

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар захиа илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

 

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор 1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2023 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Орон сууцны хэрэглээний төлбөр

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

Олсон Гээсэн бичиг баримт

  • +15°C | 0°C

  • Монгол банк

    2400 | $

  • Билгийн тооллын

    |