"Алтан бөмбөрцөг" кино наадам болсноос хойш нэг хоног өнгөрчээ. Гэвч шуугиан нь намжаагүй л байна. Анх удаа "Алтан бөмбөрцөг" хүртсэн Солонгос кино, мөн шагнал хүртсэн Ази жүжигчин гээд олон содон үйл явдал боллоо. Та бүхэнд кино наадмын шагнал хүртсэн бүтээлүүдээс санал болгож байна.
1. 1917
Шилдэг найруулагч, Драм төрлийн шилдэг кино шагналуудыг хүртсэн уг бүтээл уг кино наадмын од байлаа. Дайн тулаантай кинонд дуртай байтугай огт сонирхож үзэж байгаагүй хүмүүст таалагдсан гэнэ лээ.
2. Parasite
Гадаад хэл дээрх шилдэг киноны шагналыг хүртсэн анхны Солонгос кино! 2019 оны хамгийн шилдэг кинонуудын нэг гэгдэж байна. Үзэж амжаагүй бол заавал үзээрэй.
3.The Farewell
Гол дүрийн жүжигчин бүсгүй шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртээд байгаа билээ.
4. Judy
Драм төрлийн киноны шилдэг эмэгтэй жүжигчнээр Рене Зеллвегер шалгарсан юм. Тэр "Judy" гэх хүний амьдралаас сэдэвлэн хийсэн киноны гол дүрд тоглож, ур чадвараа харуулсан билээ.
5. Succession
Олон ангит кинонууд дунд үнэлгээ маш дээгүүр яваа, шилдэг жүжигчин, шилдэг цувралаар шалгараад буй "Succession" медиа, энтертайнментийн чиглэлээр ажилладаг хамгийн том компанийн эзэд болох Логаны гэр бүлийн тухай гарах болно.
6. Chernobyl
2019 оны хамгийн шилдэг богино хэмжээний цуврал киноны шагналыг хүртлээ. Өмнө нь ч бас олон шагнал хүртсэн энэ кино амжилт гаргаж дуусахгүй нь ээ.
7. Fleabag
Шилдэг эмэгтэй жүжигчин, инээдмийн төрлийн шилдэг цуврал шагналыг хүртээд буй уг цувралыг та бүхэн үзээрэй. Лав хором ч уйдаахгүй.
8. Marriage Story
"Netflix" энэ удаа маш том амжилт үзүүлж, олон ч кино нь нэр дэвшин өрсөлдлөө. Тэр дундаас хосын амьдралын хамаг хар барааныг үзүүлж чадсан "Marriage Story" киног илүүтэй онцолмоор байна. Хэдий урт ч гэсэн үзээд та жүжигчдийн ур чадварыг бишрэхээс гадна үйл явдал нь эрхгүй таныг эмзэглүүлэх болно.
9. Joker
Оскарын шагналд хүртэл зүтгэх нь тодорхой болоод буй "Joker" оны хамгийн том тэсрэлт хийсэн бүтээл билээ. Гол дүрийн жүжигчин Хоакин Феникс уг дүрээрээ "Алтан бөмбөрцөг" наадмын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг хүртсэнээс гадна, киноны хөгжмийн зохиол мөн шилдэг болж, хоёр шагналыг өөрсдийн болгосон. Та үзээгүй бол заавал дахиж үзэх хэрэгтэй!
10. Once Upon a Time in Hollywood
Квинтин Тарантиногийн удаан хүлээлгэсэн уг кино "Алтан бөмбөрцөг" наадмаас хамгийн олон шагнал хүртлээ. Шилдэг кино зохиол, шилдэг туслах эрэгтэй дүр, Мюзикл болон комеди төрлийн шилдэг бүтээл гэх шагналуудыг хүртэж, оны онцлох кино байсан гэдгээ баталж чадсан юм. Та бүхэн эдгээр 10 киног заавал сонирхож үзээрэй.
эх сурвалж: ub.life