Нийслэлийн долоон дүүргийн 12 амбулаторид ковидын үзлэг хийхээр зохион байгуулалт хийжээ. Энэхүү амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлэх бөгөөд рентген шинжилгээ өгөх боломжтой юм. Тус амбулаториуд ажлын өдрүүдэд 09:00-20:00 цаг, амралтын өдрүүдэд 10:00-15:00 цаг буюу уртасгасан цагаар ажиллах юм байна.
Мөн тус амбулаториудад хүүхдийн болон дотрын эмч ажиллах бөгөөд зөвхөн ковидоор өвдсөн нь батлагдсан өвчтөнүүдэд үйлчлэх учраас “улаан бүс”-д тооцогдох юм. Тиймээс ковидоор өвдсөн нь шинжилгээгээр батлагдаагүй болон шинж тэмдэг илэрсэн хүмүүс дээрх амбулаториудаар үйлчлүүлэх шаардлагагүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн ковидоор өвдөөд эдгэрсэн хүмүүс дээрх амбулаториудаар үйлчлүүлэх шаардлагагүй юм. Харин шинж тэмдэг илэрсэн, өвдсөн байж болзошгүй иргэдийн хувьд юун түрүүнд Өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 19001950 ЛАВЛАХ 24/7 ЦАГААР ХҮРГЭЖ БАЙНА