Монгол Улсын Засгийн газраас хатуу хөл хорио тогтоохтой зэрэгцэн иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан. 300 мянган төгрөгийг шийдвэр гаргасан Пүрэв гарагийн оройноос эхлэн иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн бөгөөд мөнгөө аваагүй цөөн тооны хүн үлджээ. Тиймээс Сангийн сайд Б.Жавхлан өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг хүргэлээ.
Хэрэв 300 мянган төгрөгөө аваагүй байгаа бол:
1. 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн,
2. Тэтгэврийн насанд арай хүрээгүй,
3. Одоогийн байдлаар Монгол Улсын төрөөс ямар ч төрлийн халамж авдаггүй,
4. Гадаадад удаан хугацаагаар амьдарч, эх орондоо ирээгүй байгаа,
5. Ибаримт-д /www.ebarimt.mn/ бүртгэл үүсгээгүй, НӨАТ-ын буцаан олголт авдаггүй,̆
6. Төрийн алба хаагчийн цалингийн сүлжээнд байхгүй,
7. Малчны А дансаа бүртгүүлээгүй,
8. 1072 хувьцаанаас ямар нэг байдлаар хоцорсон, ногдол ашиг авч байгаагүй гэсэн үг.
Тиймээс та уг нэг удаагийн дэмжлэгээ авахыг хүсч байвал дэлхийн хаанаас ч интернет ашиглан Ибаримт /www.ebarimt.mn/ системд бүртгүүлж шинээр бүртгэл үүсгэснээр өөрийн Монгол Улс дахь банкны дансандаа хүлээн авна.
Хэрэв та дээрх заавраар бүртгүүлсэн л бол "минийх хэзээ орох вэ, хэнд хандах вэ" гэж асуух шаардлагагүй, 1-2 хоног хүлээх хэрэгтэй шүү. Одоогоор ажлын хоёр өдөрт нийт хүн амын 85 хувь нь мөнгөө аваад байна.
Маргаашнаас буюу даваа гарагаас хөл хорионоос үл хамаарч гүйлгээг үргэлжлүүлэн хийнэ. Энэ ажлыг 7-10 хоногт багтааж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Иргэдэд үзүүлж буй 300 мянган төгрөгийн дэмжлэгийг аливаа өр зээлд огт суутгах ёсгүй шүү! Хэмээн иргэддээ зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.