Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж Монгол Улсын иргэд бүр нэг удаагийн дэмжлэг хэмээн 300 мянган төгрөг олгохоор болсон.
Дээрх шийдвэрийн дагуу өчигдөр 1 сая 196 мянган хүүхдийн данс руу гүйлгээ хийгдсэн бол өнөөдөр 1 сая 651 мянга орчим иргэний гүйлгээг хийхээр бэлтгэж байгаа талааар Сангийн яамнаас мэдээллээ. Ингэхдээ иргэдийн ebarimt.mn болон ekhalamj.mn-д бүртгэлтэй данс уруу шилжүүлэх юм байна.
Татварын албанаас Оюу толгойд ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги болох 1 их наяд 26тэрбум төгрөгийг өнгөрөгч сард 3 удаагийн шилжүүлгээр Оюу толгойгоос барагдуулсан. Дээрх орлогыг цар тахлын хөл хорионы хүнд үеэр иргэдэд дэмжлэг болгож байна гэж Сангийн яамнаас мэдээллээ.

ЗАСГИЙН ГАЗАР ИРГЭН БҮРТ НЭГ УДААГИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОХТОЙ ХОЛБООТОЙ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 19001950 ЛАВЛАХААС АСУУГААРАЙ