Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын үйлдвэрлэл үйлчилгээний салбаруудад эрсдэлийн үнэлгээ хийж, ямар хяналт тавихаа зохицуулсаар ирсэн. Та бүхний мэдэж байгаачлан хөл хорионы үед зайлшгүй шаардлагатай салбаруудын үйл ажиллагаа үргэлжилж байсан. Тухайлбал, хүнсний үйлдвэрлэл худалдаа, цахилгаан, дулаан үйлдвэрлэл хэвийн ажиллаж байгаа.
Ирэх долоо хоногийн Даваа гарагаас буюу 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс үйл ажиллагаа явуулах байгууллагуудын жагсаалтыг гаргалаа. Ингэхдээ олон хүн нэг дор цуглах эсэх, агаар дуслын замаар дамждаг халдвар дамжих чийглэг орчин уу, үйлчлүүлэгчидтэй ямар хугацаанд харьцаж байна вэ гэдгийг харгалзан байгууллагуудын үйл ажиллагааг нээхээр болсон.
Тодруулбал, захирамжийн хавсралтад тусгаагүй чиглэлийн үйл ажиллагааг нээж байгаа. Арванхоёрдугаар сарын 14-нөөс энэ зохицуулалт хэрэгжиж байсныг та бүхэн санаж байгаа байх. Үүнтэй холбогдуулан Засаг даргын захирамж гарна" гэв.
Даваа гарагаас дараах 18 чиглэлээс бусад салбарын үйл ажиллагааг нээнэ.
1. Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа / бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа, гоо сайхны бараа, гар утасны төвлөрсөн худалдаа, засвар/
2. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал , цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт
3. Бүх төрлийн баар / Диско, караоке, стриптиз, бильяард, паб-энгийн/
4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
6. Спортын арга хэмжээ / цанын бааз, заал, бильярд, фитнес, бүжиг, иогийн клуб/
7. Саун, бассейн
8. Шашны зан үйл / гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/
9. Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газрууд
10. Үсчин, гоо сайхан / гоо сайхан, хумс засал/
11. Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв
12. Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал
13. Түргэн үйлчилгээний цэг
14. Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг
15. Нийтийн халуун ус
16. Дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ
17. Дүрс бичлэг
18. 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт