Монгол Улсад 935 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 735 мянга нь хөдөлгөөнд оролцож байна. Үүний 76 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай байна.
Арванхоёр аймаг, Улаанбаатар хотод “Гэрэгэ” систем ажиллаж байна.
Ebarimt системд төрийн есөн байгууллагын 146 үйлчилгээ хүрч байна. Уг системийг Монголын 1,7 сая хүн хэрэглэж байна.
Иргэд худалдан авах гэж буй машинаа аль улсаас орж ирсэн, осолд орж байсан эсэх түүхийг тухайн машины арлын дугаарыг Ebarimt-д оруулснаар мэдээллийг харах боломжтой боллоо.
2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш манай улсад орж ирсэн машины мэдээллийг системд оруулсан аж.
Энэ мэдээллийг нээлттэй болгосноор тухайн машин өмнө нь эвдрэлд орж байсан, хэдэн км явсан эсэхийг мэдэх юм.
Монголд орж ирж буй машины 70 гаруй хувь нь Япон Улсаас орж ирсэн байдаг. Бид Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтарч ажиллана.
Ихэвчлэн осолд орсон автомашинуудыг хилээр оруулж ирж засаад Монголд шинэ машин мэт худалдаалдаг. Иргэд дээрх мэдээллийг нээлттэй хүлээн авснаар худалдан авалт хийхдээ анхаарах юм.
- 0-3 жилийн насжилттай тээврийн хэрэгсэл нийт тээврийн хэрэгслийн 3 хувь
- 3-6 жилийн насжилттай нь 3 хувь
- 6-9 жилийн насжилттай 16 хувь байна.
Арванхоёр аймаг, Улаанбаатар хотод “Гэрэгэ” систем ажиллаж байна.
Ebarimt системд төрийн есөн байгууллагын 146 үйлчилгээ хүрч байна. Уг системийг Монголын 1,7 сая хүн хэрэглэж байна.
Иргэд худалдан авах гэж буй машинаа аль улсаас орж ирсэн, осолд орж байсан эсэх түүхийг тухайн машины арлын дугаарыг Ebarimt-д оруулснаар мэдээллийг харах боломжтой боллоо.
2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш манай улсад орж ирсэн машины мэдээллийг системд оруулсан аж.
Энэ мэдээллийг нээлттэй болгосноор тухайн машин өмнө нь эвдрэлд орж байсан, хэдэн км явсан эсэхийг мэдэх юм.
Монголд орж ирж буй машины 70 гаруй хувь нь Япон Улсаас орж ирсэн байдаг. Бид Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтарч ажиллана.
Ихэвчлэн осолд орсон автомашинуудыг хилээр оруулж ирж засаад Монголд шинэ машин мэт худалдаалдаг. Иргэд дээрх мэдээллийг нээлттэй хүлээн авснаар худалдан авалт хийхдээ анхаарах юм.
ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭЛЛЭЭ 19001950 ЛАВЛАХААС АСУУГААРАЙ