• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Онцлох мэдээ

Онцлох мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Э.Наранзаяа: Хүмүүс дандаа баярлалаа гэж хэлдэг. Өнгөрсөн хугацаанд надтай нэг ч таагүй харьцсан хүн байхгүй

  • Онцлох мэдээ
  • 2018-12-28 15:30:00
  • 3452
Өнөөдрийн дугаартаа бид нэгэн сонирхолтой ажил хийдэг зочныг урьж оролцууллаа. Тэр бол монголын хамгийн том мэдээллийн лавлах 1900-1950-д ажилладаг Э.Наранзаяа юм. Тэрээр Компьютер програм хангамжийн чиглэлээр суралцаж төгсөөд өнөөг хүртэл 1900-1950-ийн мэдээллийн ажилтнаар ажиллаж байна. Зочин маань 2011 оноос мэдээллийн салбарын хамгийн ууган компаниудын нэг 1900-1950-д ажиллаж, энэ жилийн Шилдэг ажилтанаар шалгарчээ.


Та манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулна уу?

-Намайг Эрдэнэ овогтой Наранзаяа гэдэг. Ам бүл дөрвүүлээ. Нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 

1900-1950 мэдээллийн лавлахад анх ажилд орж байсан дурсамжаасаа хуваалцаач? 

Анхны сэтгэгдэл маш сайхан байсан.  Анх ийм олон хүн ажилладаг гэж бодоогүй явлаа. Гэтэл үнэхээр олуулаа. Та боддоо 200 гаруй хүн гээд. /Инээв/  Бүгд л нээх гоё зан ааштай, сэтгэлээсээ харьцаж үйлчлүүлэгчдэдээ мэдээлэл хүргээд инээгээд тасалдаг нь надад маш сайхан санагдсан. Өнөөдрийг хүртэл 7 жил тасралтгүй ажиллаж байна. 

Хамгийн анхны шагнал урамшуулал юу байв? Та энэ жилийн шилдэг ажилтан боллоо шүү дээ, сэтгэгдэл ямар байна?

-Анх холбоочдын баяраар залуучуудын холбооны шагналаар шагнуулж байсан. Тэгэхэд би ажилд ороод жил л болж байсан санагдаж байна. Өөр гэвэл маш олон шагнал байгаа. Энэ жил байгууллагынхаа шилдэг ажилтан болсондоо маш их баяртай байна. Ер нь манай байгууллага ажилчдаа баяр ёслол, өдөрлөг арга хэмжээнүүдээр маш их шагнаж урамшуулдаг. Энэ бүрт нь баярлаж талархаж явдаг.

 


 
Таны ажилдаа мөрддөг зарчим чинь юу вэ? Бас юу таныг энэхүү шагналд хүргэсэн гэж бодож байна?

Яг тэр байгаа цаг хугацаандаа яг тэр ажлыг тултал нь хийх гэсэн зарчимтай ажилладаг. Ажилдаа ирэхдээ би юунд ирлээ яах гэж ирлээ гэж өөрөөсөө байнга асуудаг. Тэгээд хариулт болгож ажил үүргээ сайн биелүүлдэг дээ. Магадгүй энэ л намайг ийм эрхэм шагналыг авахад дэм болсон байх.

Та чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлдэг вэ?

Манай байгууллага ажилчдынхаа чөлөөт цаг, боловсрол, гэр бүл гээд бүхий л зүйлд санаа тавьж, тусалж дэмждэг. Би чөлөөт цагаа хамт олонтойгоо сургалтанд хамрагдах, аялах юмуу эсвэл гэр бүлтэйгээ өнгөрүүлдэг. Манай ажлын хамт олон зуны аялал, спорт наадам, тэмцээн уралдаануудыг маш их зохион байгуулдаг. Тэр бүрт идэвхтэй оролцож, цагийг зугаатай өнгөрүүлдэг.

Таны ажлын дундаж өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 

Хуруу бүртгэлээс л миний ажил эхэлдэг. Хуруугаа уншуулж, мэдээллээ сонсож, төрийн дууллаа эгшиглүүлээд, уриа үгээ хэлж, өглөөний цайгаа угаад ажилдаа ордог. Би ажлынхаа өглөөний цайнд маш их дуртай. Учир нь тэр бүр байгууллагууд өглөөний цайтай байдаггүй шүү дээ.
Энэ нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг гэж боддог. Манай ажил өглөө, өдөр, оройн ээлжээр 24 цаг ажилладаг. 

Та хэнээс, Юунаас урам зориг, Эрч хүч олж авдаг вэ? 

Мэдээж хамгийн эхэнд үйлчлүүлэгчдээсээ урам зориг авдаг. Тухайн өдрийн эхний нэг л хүн баярлалаа, ажлын амжилт хүсье гэхэд тэр өдөр тэр чигээрээ эрч хүчтэй өнгөрдөг.  Мөн ажлын хамт олон, удирдлагуудаасаа маш их урам, зориг эрч хүч авдаг. Ер нь хүн гэдэг чинь урмын амьтан шүү дээ

Хамгийн сэтгэлд хоногшсон хэрэглэгч чинь ямар хүн байсан бэ? Мэдээж утасны цаанаас маш олон зан характартай хүмүүс холбогддог байх, түүнээс онцол гэвэл?

Хүмүүс дандаа баярлалаа гэж хэлдэг. Өнгөрсөн хугацаанд надтай нэг ч таагүй харьцсан хүн байхгүй. "Хамгийн сүүлд л гэхэд нэг ах холбогдоод байгууллагын хаяг асуугаад салгахдаа баярлалаа миний дүү танайд үнэлгээ өгдөг юмуу? Ах нь чамд тултал оноо өгнөө гээд cалгасан"  Ер нь энэ мэт сэтгэлд хоногшсон сайхан үгнүүд маш их бий.

 

1900-1950 мэдээллийн лавлах баяр ёслолын үеэр хэрхэн ажилладаг вэ? Энэ өдрүүдэд хэрэглэгчид ер нь ямар мэдээлэл ихэвчлэн авдаг вэ? 

Манай байгууллага баяр ёслолын үеүдээр маш их ачаалалтай ажилладаг. Үйлчлүүлэгчид баяр ёслолын үеэр ихэвчлэн банк, худалдааны төвүүдийн цагийн хуваарь, бэлэг цэцэг хүргэлтийн дугаар болон хүргэлтийн хоолны газруудын хаяг дугаарыг асуудаг.

1900-1950 мэдээллийн лавлах ажилчдынхаа боловсрол, амралт чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэхэд ямар ямар арга хэмжээ зохион байгуулладаг вэ? 

Манай байгууллага ажилчдынхаа боловсролд ихээхэн анхаарал хандуулдаг. Ер нь ажлын бус цагаар алдартай, мундаг эрхмүүдийг авчирч лекц,семинар, сургалтуудыг байнга оруулдаг. Мөн сүүлийн гурван сар Smart Working гээд аян зохион байгуулж тухайн сардаа чадварлаг ажилласан 10 хүнийг шагнаж урамшуулдаг болсон. Би энэхүү аяны хамгийн анхны шилдэг ажилтан болсондоо маш их баяртай байгаа. Амралт чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэхэд нь бас маш их анхаарч ажилладаг. Жишээлбэл зуны амралт,зугаалга, өвлийн цасны баяр, хавар мод тарих, ууланд гарах гэх мэт маш их ажилтнуудаа хамруулсан томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

 

 

Танай байгууллага бусад байгууллагаас юугаараа онцлог давуу талтай гэж та боддог вэ?

Бусад байгууллагаас давуу тал олонтой. Жишээлбэл: нэгт цагийн хуваарь, хоёрт өглөө өдрийн хоол, гуравт ажлын бус цагаар ажилчдаа байнга лекц сургалтад хамруулдаг, за тэгээд зуны аялалууд байна, мөн бүх ажилчдын дунд аян зохион байгуулж чадавхжуулахыг зорьдог, тэр хэрээр ажилчдаа урамшуулж дэмждэг, гээд яриад байвал их зүйл байна.

Ажил бол тухайн хүний хоёр дахь гэр байдаг шүү дээ. Тэгвэл таны ажлын орчин хэр тохилог вэ?

Тэгэлгүй яахав. Үнэхээр миний ажил бол МИНИЙ ХОЁР ДАХЬ ГЭР. Би ажил дээрээ байхдаа үнэхээр тохь тухтай байдаг. Мэдээллийн лавлахын үйлчилгээг үзүүлдэг учир ханандаа дуу намсгагчтай, маш том саруулхан өрөөтэй, мэдээж бидний ажиллах нөхцөлийг нэлээн сайн бүрдүүлж өгсөн гэж би үздэг. Жишээ нь бидний чихэвч, сандал, компьютер, ширээ гээд бүгд яг стандартын дагуу хийгдсэн учир олон цаг суухад төвөггүй сайхан байдаг.

Таагүй сэтгэгдэл төрүүлсэн дуудлага орж ирж байв уу? Хэрэв тийм бол хэрхэн ажилдаа эргэн төвлөрдөг вэ? 

Хамгийн сүүлд гэвэл өнгөрсөн жил 6 сарын 9-нд яг миний төрсөн өдрөөр нэг эгч холбогдоод намайг уйлтал загнасан. Яг үнэндээ мэдээлэл өгснийхөө төлөө маш их загнуулж билээ. Энэ мэтчилэн иймэрхүү хүн холбогдсоны дараа хэсэг өөртөө чөлөө олгож тайвшраад эргээд ажилдаа ордог.  Ихэнх дуудлагыг эерэг дуудлага эзэлдэг . Тийм ч учраас ажилдаа би маш их дуртай, хичээж ажиллаж байна.

 
 
 
Баярлалаа, таньд амжилт хүсэе.
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    22

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР