Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс /08.04/ эхлэн 18-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" платформоор хүлээн авч байгаа билээ.
2025-2026 оны хичээлийн жилд Улсын хэмжээнд 278.290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 135,582 хүүхэд нь нийслэлд хамаарна. Нийслэлийн хүүхдийг насаар нь харуулбал:
- 2 настай-30304
- 3 настай-31843
- 4 настай-35698
- 5 настай-37837 хүүхэд байна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
- Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх шаардлагатай.
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт, хариултууд:
Цэцэрлэгийн бүртгэл, хамрагдах цэцэрлэгийн жагсаалт зэрэг мэдээллийг 1900-1950 лавлахаас аваарай.