Дулаан хувцас, бэлэн мөнгө, хоол хүнсээ сайн базаасан байхад аялал тань болоод явчихна гэвэл маш том эндүүрэл. Замд гарах гэж бужигнаж байх зуур мартагдаад үлддэг, энгийн мэт боловч аяллын тааварлашгүй нөхцөл байдалд аминд тань орох зүйлсийг танилцуулъя.
МИНИ ЭМИЙН САН
Хол замд гэдэс, толгой, хоолой өвдөх, харшил хөдлөх зэрэг асуудлууд салшгүй холбоотой, урган гардаг. Та биш ч таны эргэн тойрны хүмүүст тохиолдох магадлал өндөр тул эдгээр үед хэрэглэх эм, тан аваад явахад илүүдэхгүй. Мөн дан ганц эм ч бус гар, хөлөө шалбарахаас урьдчилан сэргийлж шархны наалт, боолт зэргийг авч явахаа бүү мартаарай.
ЗҮҮ УТАС
Юун зүү утас вэ? гээд хэн нэгэн гайхаж магадгүй. Гэхдээ гол харайхдаа өмдөө урсан хүний хувиас хэлэхэд зүү утас бол аялал, зугаалгадаа авч явах зайлшгүй хэрэгцээт зүйл гэдгийг бардам хэлье. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Аяллын үеэр гутал, хувцас урагдаж, ханзрахыг таашгүй.
БЭЛГЭВЧ
Мэргэжлийн аялагчид маань зориулалтынхан дагуу гэхээс илүү утас, камер зэргээ уснаас хамгаалахын тулд хэрэглэдэг байна. Усан дотор бичлэг хийхийг хүсвэл туршаад үзээрэй.
ОЛС
Зуны их хур борооноор шаварт суусан машин энд тэндгүй үзэгдэх нь элбэг. Төлөвлөгөөгүй гарч ирсэн аялагчид маань олноороо нийлж түлхэхээс өөр аргагүйд хүрдэг. Харин таны машинд олс байсан цагт байдал арай өөрөөр эргэх болно.
ГАЗРЫН ЗУРАГ
Утас, машины байршил заагчид найдаад гарна гэдэг хэцүү. Утас унтрах, сүлжээ тасрах гэсэн ямар нэгэн гэнэтийн үзэгдлийн үед цаасан газрын зураг маань гозойгоод л байж байна шүү дээ.
ГАР АРИУТГАГЧ, СПИРТ
Цар тахалтайд ч, үгүйд ч гар ариутгагч тогтмол хэрэглэх хэрэгтэй гэдгийг сүүлийн хоёр жил яс, махандаа шингэтэл хэрэглэлээ дээ тийм ээ. Цаашид ч халааснаасаа салгалгүй авч явна гэдэгт итгэлтэй байна.
ХӨГЖИМ ТОГЛУУЛАГЧ-SPEAKER
Бөөнөөрөө, бултаараа, олноороо явж байгаа залууст хөгжим тоглуулагч агаар ус шиг дутагдана биз. Бүх стрессээ ардаа үлдээгээд хөгжим сонсоод агаарлана гэдэг жаргал жаргал. Гэхдээ мэдээж зөв зохистой, соёлтой хэрэглэх нь чухал.
БОРООНЫ ЦУВ
Бороонд нороод даарч, хөрч явахад цувтай хүмүүс хэчнээн тухтай, сайхан харагддаг гээч.
БИЧИГ БАРИМТ
Жолоочоос бусад нь хоол, хувцсандаа анхаарч байгаад бичиг баримтаа орхиод гардаг жүү. Биеийн байцаалт бол хаана ч зайлшгүй авч явахад хэрэгтэй зүйл.
НАЙЗ ЗАЛУУ/ОХИН
Энэ зуны гэр бүлийн, найз нөхөдийн аялалуудаа төлөвлөхөд хамгийн их цаг хугацаа шаарддаг. Хайлт хийх, газраа сонгох, маршрут харах, аялалын бэлтгэл гээд. 1900-1950 лавлах нь таны энэ бүх асуудлыг шийдэж, цаг хугацаагаа хэмнэхэд тань тусалж байна.