"Монголын жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо"-оос жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “баялаг бүтээгч спорт наадам” болж, сагсанбөмбөг, дартс, ширээний теннисний төрөлд 20 гаруй аж ахуйн нэгжийн 300 орчим тамирчид оролцсон юм. Тус наадамд үндэсний тэргүүлэгч 1900-1950 мэдээллийн лавлахаас эрэгтэй, эмэгтэй дартс, эрэгтэй эмэгтэй ширээний теннисний төрөлд өрсөлдлөө.

.jpg)

1900-1950 лавлахын мэдээллийн ажилтан Б.Найрамдал эрэгтэй ширээний теннис, дартсын төрөлд оролцсон бол мэдээллийн ажилтан Ч.Нандинцэцэг эмэгтэй дартсын төрөлд, мэдээллийн ажилтан Ж.Нанзад эмэгтэй ширээний теннисний төрөлд тус тус өрсөлдөв. Спортоор дамжуулан хамт олны уур амьсгалыг бэхжүүлж, нийгмийн хариуцлагаа ухамсарласан, эрүүл мэндийг дэмжсэн энэ үйл ажиллагаанд 1900-1950 мэдээллийн лавлахын хамт олон бүрэн дүүрэн оролцсон нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал боллоо.
.jpg)

.jpg)
Спортын олон төрлүүдээр хүч сорьдог “Баялаг бүтээгч-спортын III наадам”-д үндэсний тэргүүлэгч 1900-1950 мэдээллийн лавлах гуравдахь жилдээ оролцож байгаа бөгөөд энэ удаа эрэгтэй, эмэгтэй ширээний теннис, эрэгтэй, эмэгтэй дартсын төрлийн эхний гурван байрыг шагналыг ивээн тэтгэж оролцов.

.jpg)


Байгууллагуудын хамтын ажиллагаа, ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, спортын соёл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Баялаг бүтээгч-спортын III наадам”-д 1900-1950 мэдээллийн лавлахаа төлөөлөн оролцсон нийт тамирчдадаа баяр хүргэе!
.jpg)

.jpg)