Үндэсний тэргүүлэгч 1900-1950 мэдээллийн лавлах ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хэлний мэдлэгийг нь сайжруулах зорилгоор гадаад, дотоод сургалт, хэлний бэлтгэл зэрэг боловсролын хөтөлбөрүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Энэхүү санаачилгын хүрээнд тус лавлах 2019 оноос “Англи хэлтэй Монгол залуус” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Филиппинд суралцах 21 дэх ажилтнаа өнөөдөр үдэж өглөө.

1900-1950 лавлахын мэдээллийн ажилтан М.Халиуны хувьд 2023 оноос хойш тус лавлахад ажиллаж байгаа. Түүний хувьд 1900-1950 лавлахын шинэ залуу ажилтнуудын төлөөлөл болж ийнхүү “Англи хэлтэй Монгол залуус” хөтөлбөрт хамрагдахаар сонгогджээ. Филиппин Улсад суралцахаар болсон М.Халиун хамт олныхоо олгосон итгэлийг алдалгүй чанартай суралцаж ирээд байгууллагадаа сурсан мэдсэнээ түгээж, чадварлаг боловсон хүчин болж ажиллахаа илэрхийллээ.

.jpg)

Хэлний мэдлэг нь зөвхөн гадаад хүмүүстэй харилцах биш, шинэ мэдээлэл сурах, олон улсын туршлага судлах, илүү чанартай үйлчилгээ үзүүлэх үндэс суурь болдог. Тиймээс 1900-1950 мэдээллийн лавлахын хамт олон “Англи хэлтэй Монгол залуус” хөтөлбөрийг цаашид амжилттай үргэлжлүүлж, хэрэглэгчдэдээ зөвхөн мэдээлэл өгөх бус, чанартай үйлчилгээ, найдвартай зөвлөгөө үзүүлдэг мэргэшсэн баг бүрдүүлэхийг зорьж байна.“Англи хэлтэй Монгол залуус” хөтөлбөр бол 1900-1950 мэдээллийн лавлахын хүний нөөцийн чадавхыг сайжруулах, гадаад хэлний хэрэглээг дэмжих, олон улсын харилцаанд бэлтгэх урт хугацааны хөтөлбөрийн нэгээхэн хэсэг юм.
.jpg)