Хэнд, хэзээ, хаана, ямар асуудал тулгарахыг урьдчилан таах боломжгүй. Тэгвэл 1900-1950 мэдээллийн лавлахын хамт олон хэрэглэгчдэдээ хэзээ ч туслахад бэлэн байх үүднээс 24 цагийн турш үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар 1900-1950 мэдээллийн лавлах 50 гаруй төрлийн лавлагаа үйлчилгээний мэдээллийг 24 цагийн турш хэрэглэгчдэд цаг алдалгүй хүргэсээр 20 жил болжээ.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 1900-1950 мэдээллийн лавлах ХАМГИЙН НАЙДВАРТАЙ, ХАМГИЙН ТҮРГЭН ШУУРХАЙ, ХАМГИЙН ТОГТВОРТОЙ үйлчилгээг үзүүлж ирсэн юм.
Тэд лавлах үйлчилгээний үндэсний болоод олон улсын стандартыг монголын зах зээлд амжилттай нутагшуулж, мэргэшсэн боловсон хүчин, мэдээлэл лавлагааны хамгийн өргөн бодит эх үүсвэртэй нэгдсэн санг бүрдүүлээд байна. Өдгөө 1900-1950 лавлахын мэдээллийн нэгдсэн санд Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 200 мянга гаруй аж ахуйн нэгж, албан байгууллагын мэдээлэл бүртгэлтэй байдаг. Тодруулбал: 5000 гаруй эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээний байгууллага, 6000 гаруй дуудлагын үйлчилгээ, 3000 гаруй банк санхүүгийн байгууллагын бүрэн мэдээлэл, баталгаат эх сурвалжтайгаар байршиж байна.
Та 1900-1950 мэдээллийн лавлахаас...
Та 1900-1950 мэдээллийн лавлахаас...
- Цаг үеийн мэдээ, мэдээлэл
- Төрийн байгууллагын мэдээлэл
- Бүх төрлийн ханшийн мэдээлэл
- Үзвэр, үйлчилгээ
- Албан байгууллагын мэдээлэл
- Олон улс болон орон нутгийн нислэгийн чиглэл, хуваарь зэрэг бүх төрлийн мэдээллийг 24 цагийн турш авах боломжтой.
Бид 24 цагийн турш мэдээлнэ








