• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Онцлох мэдээ

Онцлох мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Шинэ жилийн сонирхолтой баримтууд Та мэдэх үү?

  • Онцлох мэдээ
  • 2024-12-27 14:23:31
  • 627
Шинэ жилийн баяр хүн бүрийн хүсэн хүлээдэг догдлол дүүрэн мөч билээ. Аз жаргал, инээд хөөр, баяр баясгалан гээд сайхан бүхнээр амьдралд өнгө нэмж цагаахан цас шиг шинэхэн хүслээ шивнэх мэдрэмжийг мэдрүүлдэг гайхамшигт мөчүүдийн нэг юм. Тиймээс уншигч та бүхэндээ шинэ жилийн баяртай холбоотой сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Баримт 1: Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй тэмдэглэн өнгөрөөдөг байжээ.
Баримт 2: Гэрт гацуур мод чимэглэх уламжлал 150 жилийн өмнөөс үүсжээ.
Анхны шацуур мод
Баримт 3: Шинэ жилээр яагаад салют буудуулдгийг та мэдэх үү? Учир нь дээр үед салютын энэхүү чанга дуу чимээ нь муу ёрын сүнс, бүхий л муу зүйлийг зайлуулдаг хэмээн үздэг байжээ.
Баримт 4: Дэлхийн хамгийн өндөр гацуур Бразилын нийслэл Рио Де Жанейрод сүндэрлэдэг байна. 85 метр өндөртэй, 15 угсраа бүхий энэ гацуурыг засахад 500 тонн орчим төмөр оржээ. Мод тойруулан асаасан гэрлэн чимэглэлийн утасны урт нь бараг 100 км бол чийдэн нь гурван сая орчим аж. Энэ мод Лагоа нуурын усан дээр 15 жил сүндэрлэж байгаа бөгөөд бразилчууд, жуулчид шинэ жил бүрээр очиж өөр өөрсдийн гэрлийг асаадаг гэнэ.

Баримт 5: Италичууд 31-ий шөнө хуучин зүйлүүдээ цонхоор гарган шиддэг гэнэ. Үүнийг хийх болсон шалтгаан нь шинэ оны өмнө бүхий л хуучин зүйлээсээ салах хэрэгтэй гэдэг үүднээс ийнхүү хуучин зүйлсээ хаядаг байна. 

Баримт 6: АНУ-д шинэ жилийн баяр нь хамгийн олон хулгайлагдсан тээврийн хэрэгслийн дундаж дээд амжилтыг тогтоодог.
Баримт 7: Египетэд шинэ жилийг Нил мөрний цутгалын үеэр тэмдэглэдэг байна. 

Баримт 8: 1882 онд гацуур модны чимэглэл болох анхны цахилгаан гэрэл асжээ. Энэ нь АНУ-д болсон үйл явдал юм. 


Баримт 9: Англид хонх дуугарч эхлэхэд гэрийнхээ хойд хаалгыг онгойлгож хуучин оноо үддэг бөгөөд хамгийн сүүлийн удаа хонх цохиход төв хаалгаа нээж шинэ оноо угтан авдаг гэнэ. 

Баримт 10: Англид 1516 онд буюу Генриха VIII-ийн үед алтан гацуурыг барьсан байна. 
Баримт 11: 1947 оноос эхлэн нэгдүгээр сарын 1 амралтын өдөр болжээ.
Баримт 12: Өвлийн өвгөний (Санта биш) төрөлх нутаг нь Устюг бөгөөд энэ нь Вологодскийн хамгийн эртний тосгоны нэг юм. 

Баримт 13: Дээр үед хүмүүс өвлийн өвгөнөөс бэлэг гуйхгүй харин ч өөрсдөө түүнд бэлэг бэлэглэдэг байжээ. 
Баримт 14: Шинэ жилийн баярын өдөр хүмүүс тухайн оны хамгийн чухал шийдвэрүүдийг гаргадаг гэж үздэг байна. Жишээ нь жингээ хасах, эмх цэгцтэй байх, бага мөнгө зарцуулж, илүү их хэмнэлт гаргах, эрүүл чийрэг байх, тамхинаас гарах гэх мэт. Нийт америкчуудын бараг тал хувь нь тухайн шийдвэрийг гаргадаг бол 25 хувь нь нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт шийдвэрээсээ татгалздаг гэнэ.

 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    20

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР