• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Энэ өдөр түүхэнд

Энэ өдөр түүхэнд

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ТАМХИГҮЙ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

  • Энэ өдөр түүхэнд
  • 2022-05-31 13:56:09
  • 1531
Дэлхийн тамхигүй өдрийн түүх:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхины хэрэглээнээс болж жил бүр 8 сая хүн нас бардаг болохыг мэдээлдэг. Тамхи нь уушгины архаг бөглөрөлт, сүрьеэ болон бусад уушигны өвчин зэрэг амьсгалын замын эмгэгийн тэргүүлэх шалтгаан болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын гишүүн орнууд дэлхийн тамхины хямрал, түүнээс үүдэлтэй өвчин, нас баралтын хариу арга хэмжээ болгон 1987 онд анх Дэлхийн тамхигүй өдрийг бий болгосон. Үүний дагуу Дэлхийн эрүүл мэндийн ассамблейгаас 1987 оны WHA40.38 тогтоолоор 4-р сарын 7-ны өдрийг “Тамхигүй дэлхийн өдөр” болгохыг уриалсан. Харин 1988 оны WHA42.19 тогтоолоор жил бүрийн 5-р сарын 31-ний өдрийг “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тэмдэглэж байхаар болжээ. Үүний зорилго нь тамхины хор уршигын талаар болон дэлхийг хэрхэн тамхигүй болгох талаар мэдлэг, мэдээллийг түгээх явдал юм. Дэлхийн тамхигүй өдрийг 2021 онд тамхинаас “ГарахааАмлая” уриан дор тэмдэглэж байна.

Тоон үзүүлэлт:

100 сая – 20-р зууны үед тамхинаас болж нас барсан хүмүүсийн тоо.
8 сая – жил бүр тамхинаас болж нас барсан хүмүүсийн тоо.
15% – тамхинаас үүдэлтэй дэлхийн нас баралтын хувь.
70 – аас дээш насны хүмүүсийн нас баралтын талаас илүү хувь нь тамхинаас үүдэлтэй.
5 хүн тутмын 1 нь – дэлхийн тамхи татдаг насанд хүрэгчдийн тоо.
80% – дэлхийн нийт тамхи татдаг 1,3 тэрбум хүмүүсийн 80% нь бага, дунд орлоготой орнуудад амьдардаг.
2 сая хүн – дам тамхидалтаас үүдэлтэй нас барсан хүний тоо.
Тамхины тухай аймшигтай баримт:

Тамхи нь химийн бодисоор дүүрэн байдаг – Тамхины утаанд 7000 гаруй химийн бодис байдаг.
Зарим химийн бодис нь хорт хавдар үүсгэдэг – Эдгээр хортой химийн бодисуудын 69 нь хорт хавдар үүсгэдэг.
Тамхины тухай хууль өргөн тархаагүй байна – Дэлхийн хүн амын дөнгөж 20% нь буюу ихэвчлэн өндөр орлоготой орнууд тамхины тухай хуулиар хамгаалагддаг.
Тамхи татах нь шууд утгаараа таныг алах болно – Насанд хүрсэн хүн 5 ширхэг тамхинд агуулагдах никотиныг бүхэлд нь залгисан тохиолдолд энэ нь үхэлд хүргэхэд хангалттай байдаг.
Тамхи ба Ковид-19

Тамхи татдаг хүмүүс тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад Ковид-19 өвчнөөр хүнд тусах магадлал өндөр байгааг нотлоход хүмүүсийн тамхинаас гарах хүслийг төрүүлээд байна. Цартахлын улмаас үүссэн нийгэм, эдийн засгийн стрессээс болж тамхинаас гарах нь хэцүү байж болох ч тамхинаас гарах олон шалтгаан бий. Жишээлбэл:

Тамхи татдаг хүн Ковид-19-өөс нас барах эрсдэл өндөр байдаг.
Таны санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлнө.
Тамхины хэрэглээ нь таны нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлдөг. (Жишээ нь, таны хүүхэд, гэр бүл, найз нөхөд, таны хайртай хэн нэгний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг)
Тамхинаас гарах нь байгаль орчинд ээлтэй. (Тамхины иш нь дэлхий даяар хамгийн их хаягддаг хаягдал бөгөөд химийн аюултай бодисууд ихээр агуулагдаж байдаг)
Тамхины хэрэглээ нь биеийн бараг бүх эрхтнийг гэмтээдэг. (Тамхи нь 20 гаруй төрлийн хорт хавдар үүсгэдэг. Тамхи татдаг хүмүүс тархинд цус харвах эрсдэл 2 дахин их, зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэл 4 дахин нэмэгддэг.)
Тамхины хэрэглээ ба таны хайртай хүмүүс

Тамхины утаанаас болж жил бүр 1 сая гаруй хүн нас бардаг. Дам тамхидалт нь уушгины хорт хавдар, зүрхний өвчин, тархины цус харвалт болон бусад өвчнийг үүсгэдэг. Дам тамхидалтад формальдегид, бензолзэрэг хорт хавдар үүсгэдэг олон зуун химийн бодис агуулагддаг.

 Та хүүхэд, гэр бүл, хайртай хүмүүсийнхээ төлөө тамхинаас #ГарахааАмлаарай… 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    19

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР