• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. SMARTBOOK

SMARTBOOK

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Тогтвортой хөгжлийн судлаач, Доктор (Ph.D) Т.Бат-Эрдэнэ: Хойч үедээ хүлээлгэж өгөх ирээдүй, 21-р зуунд амьдарч байгаа биднээс шалтгаална.

  • SMARTBOOK
  • 2020-01-23 18:10:00
  • 2577
 Даян дэлхийн тухай ирэх 40 жилийн таамаглал номын зохиолч, Тогтвортой хөгжлийн судлаач Доктор (Ph.D) Т.Бат-Эрдэнэ  "НОМТОЙ ЗОЧИН" ярилцлагын нэвтрүүлэгт оролцлоо:
 
Даян дэлхийн тухай ирэх 40 жилийн таамаглал номныхоо тухай та танилцуулвал.

Энэ 2052 гээд тоо хүмүүст их содон харагддаг. Энэ ном өөрөө маш их түүхтэй ном. Хүн төрөлхтний үүсэл хөгжлийг, үйлдвэрлэлийнх нь хөгжлийн талаас харвал өнөөдөр эдийн засгийн 4-дэхь хувьсгал гэж ярьж байна. Хүн төрөлхтний хамгийн их хохирол учирсан зүйл бол байгаль орчин, экологийн тэнцвэрт байдал алдагдсан явдал юм. Энэ ном нь 12 бүлгээс тогтсон, бүлэг болгон өнөөдрийн бидэнд тулгамдаж байгаа асуудлуудад ухаалгаар хандаж, хандлагаа өөрчлөхгүй бол хэцүү байдалд орно гэдгийг хэлж байгаа юм л даа.

Манай Монгол улсын ногоон хөгжил ямар түвшинд явж байгаа вэ?

Ногоон хөгжлийн бичиг баримтын биелэлтийг улс орон бүр 7 сард Нэгдсэн үндэсний байгууллагын өмнө тайлангаа өгдөг. Би энэ жилийн засгийн газраас гаргасан тайланг харсан. Зарим зүйлд бид нар хангалттай явж байгаа боловч, зарим зүйл дээр хангалтгүй байна.

Монгол улс эрчим хүчээр 100 хувь хангагдаж чадаж байгаа юу?

Эрчим хүч гэдэг бол тухайн улс орны хөгжлийн суурь юм. Дэлхийн улс орнуудын эрчим хүчний хэрэглээ хэд хэдэн эх үүсврээс бүрдэж байна. Улс орнууд бодлогоо өөрчлөж малтмал түлшийн хэрэглээг аажмаар бууруулаад, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өсгөе гэсэн зорилтыг тавьж байгаа. Мэдээжийн тийм амар биш ялангуяа Манайх шиг хөгжиж буй орны хувьд.



Агаарын бохирдлын талаар юу гэж боддог вэ?

Бид нар 600 тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсан. Шахмал нүүрс хэрэглээд, 1 тонн түүхий нүүрс оруулахгүй байгаа үйлдэл зоримог бөгөөд эхний зөв алхам.  Үүний үр дүнд тодорхой хэмжээгээр буурсан. Агаарын бохидлыг бууруулах хамгийн нэгдүгээр зүйл бол миний бодлоор ядуурлыг бууруулах. Тийм учраас иргэдээ ажилтай орлоготой болгох болон өрхийн орлогыг хэрхэн өөдөө татах вэ гэдэг зорилгыг тавих хэрэгтэй.

Биднийг ямар ирээдүй хүлээж байгаа вэ?

Өөдрөгөөр харах юм бол биднийг ид шидтэй юм шиг ертөнцөд амьдрах ирээдүй хүлээж байна. Сөргөөр гутранги байдлаар харвал маш харанхуй, хүнд сорилт бидэнд тулгарч байна. Энэ 2 замын алийг нь сонгох вэ гэдэг сонгол бол өнөөдөр бидний амьдарч байгаа үе, бид хойч үедээ ямар ирээдүйг хүлээлгэн өгөх вэ гэдэг нь 21-р зуунд амьдарч байгаа биднээс шалтгаалж байгаа юм. Энэ дэлхий ертөнц бол ирээдүй хойч үеийнх. Залуучууд өөрсдөө хандлагаа өөрчилж байна. Жишээлбэл: гадаад хэл сурахгүй гэж эсэргүүцэж байгаа залуучууд алга, компьютер дээр ажиллахгүй гэж дургүйцэж байгаа залуу хүн алга. Угаасаа энэ нийгмийн хөгжил, хүн төрөлхтний хөгжлийн процесс нь шинээр гарч ирж байгаа залуу үеийхнийг тухайн орчныг өөрсдийнхөө хүслээр эмхэтгэн байгуулах сэдэл тархинд нь яг програмчлагдсан мэт байгаа юм. Залуучуудын сэтгэлгээ шал өөр болсон.
 
                                                                                                                                                                                     Хөтлөгч Ц.Халиун
 

НОМТОЙ ЗОЧИН НЭВТРҮҮЛЭГ БҮТЭН

 

 
ОЮУНЫ ХӨДӨЛМӨРИЙГ ДЭМЖИГЧ
"НОМТОЙ ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ
УТАС: 99104189
 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    20

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР