• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Зөвлөгөө

Зөвлөгөө

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Зээлийн мэдээллийн сан дахь сөрөг мэдээллийг арилгуулах боломжтой юу?

  • Зөвлөгөө
  • 2021-02-18 20:50:00
  • 2068
Зээлээ хугацаа хэтрүүлж төлсөн, зээлийн муу түүхтэй зээлдэгчид зээл олгохгүй гэсэн яриа иргэдийн дунд байдаг. Тэгвэл Монголбанкнаас мэдээлснээр, ийм хууль, дүрэм, журам байдаггүй бөгөөд тухайн зээл олгогч байгууллага иргэн, аж ахуй нэгжийн өмнөх болон одоогийн санхүүгийн чадамж, санхүүгийн эрсдлийг тооцож, зээл олгох эсэх шийдвэрийг бие даан гаргадаг байна. Зээлийн мэдээллийн сантай холбоотой түгээмэл асуулт, хариултыг нэгтгэн хүргэж байна.

1. Зээлийн мэдээллийн сангийн зорилго юу вэ?

- Иргэн, аж ахуй нэгжийн санхүүгийн хариуцлагыг нэмэгдүүлж зээлийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, чанаргүй зээлийн хэмжээг бууруулах, Банк, санхүүгийн байгууллагын зээлийн судалгааны зардлыг бууруулах.

2. Зээлийн мэдээллийн сан ямар ач холбогдолтой вэ?

- Иргэн, аж ахуй нэгж өөрийн зээл, төлбөрийг хугацаандаа төлж, зээлийн сайн түүхтэй болсноор дараа дараагийн зээлийг илүү бага хүүтэй, урт хугацаатай, хөнгөлөлтэй нөхцлөөр авах боломжийг бүрдүүлнэ.

3. Зээлийн лавлагаанд ямар мэдээлэл тусгагддаг вэ?

- “Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн, аж ахуй нэгжийн сүүлийн зургаан жилийн зээл, төлбөрийн талаарх мэдээлэл тусгагддаг.

4. Зээлийн мэдээллийн лавлагааг хэрхэн авах вэ?

- Иргэн, аж ахуй нэгж өөрийн зээлийн лавлагааг харилцдаг банк, санхүүгийн байгууллагын төв дээрх зээлийн мэдээлэл хариуцсан ажилтнаас өөрийн биеээр бичиг баримттайгаа очиж авна.

5. Зээлийн мэдээлэлтэй холбоотой санал хүсэлтийг хэрхэн гаргах вэ?

- Иргэн, аж ахуй нэгж өөрийн зээлийн мэдээлэлтэй холбоотой санал хүсэлтээ тухайн мэдээллийг нийлүүлсэн байгууллагын зээлийн мэдээлэл хариуцсан ажилтанд бичгээр гаргана.

- Банк бус санхүүгийн байгууллага болон Хадгаламж зээлийн хоршоотой холбоотой өргөдөл, гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд гаргана.

6. Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл хэр хурдан шинэчлэгддэг вэ?

- “Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу мэдээлэл нийлүүлэгч иргэн, аж ахуй нэгжийн зээл, төлбөрийн мэдээлэл, нэмэлт өөрчлөлтийг ажлын гурван өдрийн дотор зээлийн мэдээллийн санд нийлүүлдэг.

- Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасны дагуу мэдээлэл нийлүүлэгч иргэн, аж ахуй нэгжийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн тэр даруйд тухайн иргэн, аж ахуй нэгжийн мэдээлэл шинэчлэгддэг.

7. Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл ямар хугацаанд хадгалагддаг вэ?

- “Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн мэдээллийн сан дахь иргэн, аж ахуй нэгжийн бүрэн төлөгдсөн зээл, төлбөрийн мэдээлэл 10 жилийн хугацаанд, төлөгдөж дуусаагүй зээл, төлбөрийн мэдээлэл байнга хадгалагддаг.

8. Зээлийн мэдээллийн сан дахь сөрөг мэдээллийг арилгуулах боломжтой юу?

- “Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн мэдээллийн сан дахь иргэн, аж ахуй нэгжийн үнэн зөв зээл, төлбөрийн мэдээллийг 10 жилийн хугацаанд устгах боломжгүй.

- Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт заасны дагуу иргэн, аж ахуй нэгж нь зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэт бус тохиолдолд мэдээллийг шинэчлэхийг тухайн мэдээллийг нийлүүлсэн байгууллагаас шаардах эрхтэй.

9. Зээлээ хугацаа хэтрүүлж төлсөн, зээлийн муу түүхтэй зээлдэгчид зээл олгохгүй гэсэн хууль, дүрэм, журам байдаг уу?

- Ийм хууль, дүрэм, журам байдаггүй бөгөөд тухайн зээл олгогч байгууллага иргэн, аж ахуй нэгжийн өмнөх болон одоогийн санхүүгийн чадамж, санхүүгийн эрсдлийг тооцож, зээл олгох эсэх шийдвэрийг бие даан гаргадаг.

10. Иргэн, аж ахуй нэгж зээлийн сайн түүхтэй болохын тулд юу анхаарах шаардлагатай вэ?

- Банк, санхүүгийн байгууллагаас зээл, санхүүгийн үйлчилгээ авахдаа тогтмол орлого, зардал болон сард төлөх боломжит хэмжээндээ үндэслэж, эргэн төлөх хуваарийг мөн адил зарчмаар байгуулж авах.

- Хууль, гэрээгээр хүлээсэн зээл, төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу цаг хугацаанд нь бүрэн гүйцэт барагдуулах.

 
ҮНДЭСНИЙ ТЭРГҮҮЛЭГЧ 19001950 МЭДЭЭЛЛИЙН ЛАВЛАХ БҮХ ТӨРЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ 24 ЦАГИЙН ТУРШ МЭДЭЭЛЖ БАЙНА

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    21

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР