E Mongolia үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн системийг веб портал болон гар утасны аппликейшн хэлбэрээр анхны хувилбарыг гаргалаа. Эхний шатанд төрийн 181 үйлчилгээг цахимжуулсан байна. Цаашид 492 төрийн үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байгаа аж.
Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д Сангийн яамны E-barimt, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны E-halamj зэрэг төрийн цахим порталуудаас гадна хувийн хэвшлийн түүчээ болсон үүрэн холбооны операторууд нэгдэж буйгаа өнөөдөр мөн зарлалаа.
Тухайн системд нэгдсэнээр төрийн үйлчилгээг таван минутын дотор авах боломжтой. Үүрэн холбооны оператор компаниудын зүгээс ухаалаг гар утсаа ашиглан E-Mongolia-гаас үйлчилгээ авахад дата унахгүй байх зохицуулалтыг хийж байна. Төрийн байгууллагууд цахим шилжилт хийснээр бичиг хэрэг, шуудангийн зардлаас жилдээ хамгийн багадаа 10 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой бол иргэдийн хувьд 3.7 тэрбум төгрөгийн хэмнэх боломжтой аж.
E-Mongolia системийн хөгжүүлэлт 365 хоногийн туршид хийгдэх тул иргэд та бүхэн энэхүү системийг өргөнөөр ашиглаж, санал, шүүмжлэлээ Засгийн газрын олон нийттэй харилцах төв болох 11 11 төвөөр дамжуулах бүрэн боломжтой.