• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Хүүхдийн мэргэжлийн 10 эмч ирэх сараас 1800-0119 дугаараар томуугийн талаар зөвлөгөө өгч эхэлнэ

  • Цаг үеийн мэдээ
  • 2020-09-25 14:55:00
  • 1271
Томуугийн дэгдэлтийн үед буюу аравдугаар сарын 1-ний өдрөөс эрүүл мэндийн нэгдсэн зөвлөгөө мэдээллийн 1800-0119 дугаараар 10 хүүхдийн эмч зөвлөгөө өгөхөөр болжээ.

Энэ талаар ЭМЯ-ны ЭТГ-ын уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга С.Жаргалсайхан хэлэхдээ "Тэдгээр эмч томуугийн эмнэл зүйн зөвлөмж өгөхөөс гадна ханиад томуугаар өвдсөн бага насны хүүхдийн асаргаа, хооллолтын талаар болон хэзээ яаралтай хүүхдээ эмнэлэгт хүргэх талаар мэдээллийг тодруулан томуугийн хүндрэлээс сэргийлэх мэдээллийг цаг алдалгүй өгөх үүрэгтэйгээр ажиллана" гэв.

"Хүүхэд тань томуугаар өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байхыг зөвлөж байна"
Мөн тэрбээр "Бид томуугийн улирлын үеэр ЭХЭМҮТ болон дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд хэчнээн нөөц ор нэмэлтээр дэлгэх боломжтой талаарх судалгааг гаргаад байгаа.

Аравдугаар сарын 1-нээс төвийн зургаан дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр ЭХЭМҮТ-өөс нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар очиж ажиллана. Ингэснээр амьсгалын замын халдварын үед тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхыг бүрдүүлэх боломжтой.

Эрүүл мэндийн байгууллага бүр шат шатандаа зөв зохион байгуулалттай ажиллаж чадвал улирлын томуугийн хүндрэл болон будад үүсэх эрсдлийг хохирол багатайгаар даван туулах боломжтой.

Амьсгалын замын цочмог халдвар, томуу томуу төст өвчний үед эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулан илчлэг сайтай хоол хүнсээр дархлааг нь дэмжиж, дулаан хувцаслах, амны хаалт тогтмол зүүлгэж олон нийтийн газраар дагуулж явахгүй байх хэрэгтэй.

Мөн өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байж, шаардлагатай тохиолдолд 1800-1109 утас болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хандахыг зөвлөж байна" гэлээ.
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    12

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР