• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

НИЙГЭМДЭЭ ЭЭЛТЭЙ ЗӨВ ХҮН БАЙЯ

  • Цаг үеийн мэдээ
  • 2020-09-24 10:53:00
  • 1717
Санаа аваад хэрэгжүүлээрэй. Бид өдөр бүхэн хийж чадах зүйлс шүү.

Алхам: 1 УРЬДЧИЛАН СЭРГИЙЛ. Хаана аюултай, эрсдэлтэй байна. Тэр болгоныг илрүүл. Өөрийн гэрээсээ эхлээд эрсдлийг хай. Таны хүүхдэд аюултай бүхнийг олж илрүүл. Танай гэрээс эхлээд гудамж талбай, орц, тоглоомын талбай, сургуулиас гэр хүртэлх замд дагуу аюул, эрсдэл учруулж болох зүйлс байвал даруй өөрчлөх санаачлага гаргаарай. Харанхуй гудамж, орц байвал гэрэлтэй болгоё, эвдэрсэн тоглоом байвал засъя, ил утас байвал аюулгүй болгоё. Ерөөсөө оролцоо ийм энгийн зүйлсээс эхэлнэ. Энэ өөрөө урьдчилан сэргийлэх хамгийн зөв алхам. Эрсдэл өндөр айл байвал хяналтаа чангал. 108 болон 107 утсанд мэдэгд.

Алхам:2 ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХ. Тэр угаасаа засрахаас өнгөрсөөн гээд үл тооно. Тэр үл тоомсорлол нэг л өдөр хүүхдийн аминд хүрэх вий. Хэрэв эргэн тойронд чинь үнэхээр архины хамааралтай айл бий бол хороо, дүүргийн хамтарсан багаа уриалаад тэр айлыг өөд нь татахад тууштай туслъя. Байнгын хараа хяналттай байя. Өнөөх чинь эхэллээ шүү гээд шууд дуудлага өгдөг болъё. Хөршүүдээрээ нийлээд тэр айлд шаардлага тавъя. Гэхдээ тууштай бөгөөд урт хугацаанд. Дандаа загнах биш засарч байгаа бол урамшуулъя. Хүн эцэстээ хайр мэдэрсэн үедээ, өөрийгөө хүн гэж мэдэрсэн үедээ л хүч ордог юм. Нэгнээ тээр доор орсон ангалааас татаж гаргая. Бид чадна. Бид тийм уужуу сэтгэл, тэнүүн ухаантай улс.
 


Алхам:3 ЗӨВ ШААРДЛАГА, ХЯНАЛТ. Тиймээ зөв шаардлага. Учир зүггүй загнаад, буруутгаад, үзэн ядаад бай гэсэн үг биш. Утга учиртай, үе шаттай шаардаж суръя. Эргээд хянадаг байя. Хаана архидалт их болоод байна. Хаана хүмүүс ихээр цугларч зодоон болж байна. Хаана хүүхэд хараа хяналтгүй байна. Гэмт хэрэг гарах магадлал өндөр газар бүрт иргэн хяналт тавъя. Цагдаад шаардлага хүргүүлж тийм газруудад ойр ойр эргүүл хийлгэж байя. Дэлгүүрүүд болон бусад үйлчилгээний газар хяналтаа сайжруулъя. Энэ хамгийн бодитой өөрчлөлт авчирна.


 

Алхам:4 ХАМТАР, ДЭМЖ, ОРОЛЦ. Компьютер, фэйсбүүкийн цаанаас биш. Яг хороон дээрээ очоод, хамтарсан багтайгаа хамтраад, шаардлагатай арга хэмжээ авагдаж байна уу гэдэгт хяналт тавиад, дэмжлэг хэрэгтэй бол дэмжээд бодит хувь нэмрээ оруулъя. Иргэний нийгэм сургалтанд суух хүмүүс хайна. Хороо ч мөн адил хайна. Харин иргэд мэдээлэл алга, сургалт алга л гэнэ. Уялдаа холбоо гэж нэг зүйл бий шүү. Групп үүсгэ. Ажлуудаа хуваалц. Ярилц, хамтар, чөлөөтэй дэмжлэг хүс. Өөрсдөө оролцож байж л өөрчлөлтийн салхийг дэгдээж чадна.
 


Эцэст нь алхам бүр таны амьдралтай холбоотой. Та өөр өөрийн тойргийн эрсдэлт хэсгээ тодорхойлоод, бодитой ажил санаачлаад хийгээд эхэлье. Бусаддаа түгээе. Уриалъя. Эхэндээ хэцүү ч гэсэн үр дүн гарна гэдэгт итгээрэй. Хэн нэгнийг юм хийхийг хүлээх бус өөрийн тойргоосоо эхлээд бодит ажлуудыг хийе. Үр дүнг хамтдаа харцгаая.


#ХүчирхийллийгТэвчдэггүйХҮНБАЙ #өөрөөсөөэхэлье #ХҮНБАЙ #beahuman #НүдээНээ
 
эх сурвалж: https://medium.com/@vinolu.2014
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    13

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР