• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Ипотекийн 8%-ийн зээлтэй иргэд 6% руу шилжиж болох уу?

  • Цаг үеийн мэдээ
  • 2020-09-22 12:35:00
  • 1469
Барилга, хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн Э.Батболд ипотекийн зээлийн 8 хувийг 6% болгох судалгаа, тооцооны талаар мэдээлэл өглөө.

 Ипотекийн зээлийн 8 хувийг 6 хувь болгох талаар мэдээлэл тарж эхэлсэн. Үүнд Барилга хот, байгуулалтын яам ямар бодлого барьж байна вэ?

-Одоогийн хэрэгжиж буй ипотекийн зээлийн хөтөлбөртэй холбогдуулан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 4.9 их наяд төгрөгийг 100,000 гаруй зээлдэгчид 8 хувийн хүүтэй олгосон. 

Зээл авсан хүмүүсийн материалыг судлаад үзэхэд дийлэнх нь сарын хоёр сая төгрөгөөс дээш орлоготой, сард дунджаар 681,000 төгрөг төлж байгаа иргэд голдуу байна.

Эндээс харахад улсын дундаж өрхийн орлого болох 1.3 сая төгрөгөөс доош орлоготой иргэд ипотекийн хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл зорилтот бүлгийнхэнд хүрч чадахгүй байна гэж үзэж байгаа.

Дунд болон дундаас доош орлоготой иргэд яагаад ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгааг судлахад сарын төлөлт нь өрхийн орлогоос өндөр байгаа юм.

Тиймээс тус ажлын хэсгээс хүүг бууруулбал ипотекийн зээлд зорилтот бүлгийнхэн хамрагдах боломжтойг тооцож үзсэн. Энэ удаагийн ээлжид ипотекийн зээлийн хүүг 6% болгон бууруулж, зээлийг үргэлжлүүлэх судалгаа, тооцоог гаргаад байгаа юм.

-Ипотекийн 8%-ийн зээлтэй иргэд 6% руу шилжиж болох уу?

- Орон сууцны найман хувийн хүүтэй зээл авсан иргэд тухайн үеийн нөхцөл байдал, банкны шалгуураа хангаад орон сууцаа авчихсан хүмүүс. 8%-ийн зээлтэй иргэдийг 6% руу шилжүүлнэ гэвэл улсын төсөвт 360 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. 

Коронавируст цар тахлын үед улсын төсөвт энэ их хэмжээний санхүүжилтийг тусгах боломжгүй.

8%-ийн зээлээр орон сууц авсан хүмүүсийг 6% руу шилжүүлж дахин санхүүжилж байхаар шинээр зах зээл дээрээс 6,000 айлын орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлэх үүднээс шинэ зээлдэгч нарт олгох нь зүйтэй гэж үзэж байгаа.

Орон сууцны зээл шинээр авахад 6%-ийн хүүтэй зээл олгоно.

Харин 8%-ийн зээлтэй иргэд зээлээ төлж дуусаад, дараагийн орон сууцаа авахад 6%-ийн хүүтэй зээл авах боломж нь нээлттэй.

Орон сууцны ипотекийн зээлийн 8%-ийн хүүг бууруулах асуудлыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх юм.
 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    13

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР