• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

9-р сарын цаг агаарын төлөв

  • Цаг үеийн мэдээ
  • 2020-09-01 00:00:00
  • 1269
2020 оны 9-р сар урьдчилсан төлөвөөр Монгол орны нутгийн өмнөд хэсэг буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар дунджийн орчим байна. Харин хур тунадасны хувьд Дорноговийн ихэнх нутаг, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр ахиу бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй гэлээ.

Есдүгээр сарын 2-5-нд уулархаг нутгаар, 11-13-нд ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар хүйтэрч, агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.5- 2 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэс 3-5 градусаар хүйтэрч, агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим үед 14 – 16 м/с хүртэл ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дундаж орчим байна.Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэс 3-5 градусаар хүйтэрч, агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр  зарим үед 14 – 16 м/с хүртэл ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатарын өмнөд хэсгээр дулаан бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр ахиу бусад нутгаар дунджийн орчим байна.  Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр  зарим үед 14 – 16 м/с хүртэл ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас 1.5- 2 градусаар дулаан. Хур тунадас Дорноговийн ихэнх нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр ахиу,  бусад нутгаар дундаж орчим байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар сэрүүснэ. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.

Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр  зарим үед 14 – 16 м/с хүртэл ширүүснэ.

 
Аймаг хотын цаг агаарын мэдээгээ 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай.
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    17

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР