Татварын ерөнхий газраас НӨАТ-ын худалдан авалтад цахим төлбөрийн QRBARIMT үйлчилгээг нэвтрүүлж буй талаар өнөөдөр мэдээлэл хийх үеэр мөн НӨАТ-ын урамшууллын систем, сугалааны талаар мөн танилцууллаа.
Татвар төлөлтийн урамшууллын энэ систем анх 2016 онд хэрэгжиж эхлэхэд 86 мянган иргэнд 4 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгож байжээ. Тэгвэл өнгөрсөн онд 322 мянган иргэн 18 тэрбум төгрөгийг сугалааны урамшууллаар хожжээ. Харин энэ оны эхний 6 сарын байдлаар 160 мянган иргэн 8 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал авчээ. Сугалаа хэрэгжүүлж байгаа нь НӨАТ төлөгчийн тоог өсгөх зорилготой гэж байв.
Жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс дээш ААН-үүд нь автоматаар НӨАТ төлөгчөөр бүртгэгдэж, ингэснээр худалдан авагч иргэд, хэрэглэгч нар худалдан авалтынхаа 2 хувийг дахин авах боломжтой болж буйг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал хэллээ.
НӨАТ-ын буцаан олголтыг жилийн эцэст нэг өгдөг байсан. Жишээ нь, 2016 оны эхний жил 500 мянган иргэнд 35 тэрбум төгрөгийн буцаан олголт өгч байсан бол 2019 онд 892 мянган иргэнд 146 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Татварын шинэчилсэн хуулийн дагуу улирал бүр олгодог болсон гэв.
НӨАТ-ын сугалаанаас энэ оны эхний хагас жилд 160 мянган хүн найман тэрбумыг хожжээ
Анх иргэд урамшууллаа жилд нэг авдаг байхдаа, нэгдүгээр сардаа буцаан олголт авч, хонжвор хожсон бол дараагийн 2-3 сардаа бүртгүүлэх идэвх нь их байгаад 3-4 дахь сараасаа буурдаг гэсэн статистик судалгаа гарчээ. Энэ үүднээсээ хуульд өөрчлөлт оруулж буцаан олголтыг улирал бүр олгож явахаар болсон. Ингэснээр энэ оны нэгдүгээр улиралд 857 мянган иргэнд 35 тэрбум төгрөгийг буцаан олгосон. Хоёрдугаар улиралд 893 мянган иргэнд 38 тэрбум төгрөгийг буцаан олгоод байна.
НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой гарч буй хүндрэл бэрхшээл нь уг татварын баримтыг олгодоггүй байдал. Татварын албаны зүгээс бизнес эрхлэгч талд шаардлага тавьж ажилладаг. Худалдан авагч талаас баримт өгөхгүй, баталгаажихгүй, худлаа баримт өгч байна гэх зэрэг гомдол их ирдэг байна. 2017 онд 2900 орчим гомдол ирж байсан бол цахимаар гомдол хүлээж авдаг болсноос хойш 7600 гомдол хүлээж авчээ. Тиймээс одоо татварын байгууллагаас дээрх байдлыг технологийн бас нэг шийдлээр өөрчилж, НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зарилгоор цахим төлбөрийн QRBARIMT үйлчилгээг нэвтрүүлж эхэлжээ.'

эх сурвалж: ТЕГ