• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

“10 мянган программист” бэлтгэх сургалтад 15-аас дээш настай хүн бүр хамрагдах боломжтой

  • Цаг үеийн мэдээ
  • 2020-08-19 14:17:00
  • 1539
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10 000 программист” бэлтгэх төслийг хэрэгжүүлж эхэлcэн. Уг төсөл нь мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилготой юм.

Гэрэгэ Системс ХХК нь 10’000 программист бэлдэх төслийн хүрээнд “Гэрэгэ Академи” байгуулан Програмч бэлдэх сургалтыг эхлүүлээд байна. Сургалтын танхимын нээлт наймдугаар сарын 17-нд болсон юм.

Хүсэлт гаргасан 350-400 хүнээс шалгаруулж эхний ээлжид 24 хүний бүрэлдэхүүнтэй оройн ангийн ээлжийн сургалт эхлээд байна. Орой анги нь Даваагаас Баасан гарагуудад өдөр бүр 16:00-17:00 цаг хүртэл 12 долоо хоног хичээллэнэ. Төлбөрийн хувьд өөрийн компьютертой суралцагч 390.000 төгрөг бол танхимын компьютер ашиглах суралцагчид 440.000 төгрөгөөр суралцах юм. Бусад сургалтаас ялгарах давуу тал нь 2 суралцагч бүр компанийн нэг инженерээр удирдуулж заавар зөвлөгөө авах онцлогтой.

Компьютерын ухааны доктор (Ph.D), профессор Ю.Намсрай сургалтад хамрагдах хүмүүсийг сонгохдоо хамгийн түрүүнд хүсэл эрмэлзлийг нь харгалзан сонгосон талаараа дурдлаа. Мөн 15-аас дээш настай, программ хангамжийн талаар мэдлэг эзэмших хүсэлтэй хүн бүр энэ сургалтад хамрагдах боломжтой юм байна.

Математикийн ухааны доктор (Ph.D), профессор Д.Гармаагийн хэлснээр “Уг сургалтад сууснаар Алгоритм зохиох Програм бичих суурь мэдлэг, чадвар эзэмшинэ, англи хэл дээрх мэргэжлийн текст уншиж ойлгож хамтын кодын технологийн дагуу багаар ажиллах чадвар эзэмших юм.”

Түүнчлэн Гэрэгэ системс компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал А.Отгонбаяр сургалтын талаар “Суралцагчдаа төгсөхөд 100 хувь ажлын байраар хангах бөгөөд төсөл дууссан ч гэсэн сургалт цаашид үргэлжлэх боломжтой” гэв.

Дараагийн ээлжийн бүртгэл явагдаж байгаа бөгөөд сургалтыг есдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөөд байна.
 
эх сурвалж: gogo.mn
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    20

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР