• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Бага ангид зөвхөн Математик, Монгол хэл, бичгийн хичээл танхимаар орно

  • Цаг үеийн мэдээ
  • 2020-08-17 15:07:00
  • 1670
Нийслэлийн 2020-2021 өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн хэрэгжилтийн асуудлаар нийслэлийн удирдлагууд өнөөдөр хуралдсан.

Энэ үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээл, сургууль эхлэх бэлтгэл ажилтай холбоотой зарим мэдээллийг танилцуулсан юм.
 
"СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАСВАРЫН АЖИЛ ОДООГООР 67%-ТАЙ БАЙНА"
 
Тэрбээр “Энэ жил нийслэлийн сургууль, цэцэрлэгийн засвартай холбоотой 69 ажил хийгдэж буй бөгөөд нийт 6.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Үүнээс 41-ийнх нь гэрээ байгуулагдаад ажил нь эхэлсэн, 14-ийнх нь тендер сонгон шалгаруулах ажил үргэлжилж байна.

Үлдсэн 14 ажлынх нь төсөв тасалдлаас болж хөрөнгө буцаан татагдах шийдвэр гарсан. Ажил нь эхэлсэн сургууль, цэцэрлэгийн засварын ажил одоогоор 67 хувьтай байна.

Жил бүр өвөлжилт нь хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэгүүдийн жагсаалтыг гаргаж, нэн шаардлагатай сургууль, цэцэрлэгүүд дээр нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 700 саяас нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө гаргаж завсар хийдэг.

Энэ жил өвөлжилт нь хүндэрч болзошгүй 13 сургууль, цэцэрлэгт 698 сая төгрөгийн хөрөнгө гаргаж засварын хийгдэх төсөв батлагдсан" гэлээ.

 
ИХ,ДЭЭД СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АРАВДУГААР САРЫН 05-НД ЭХЭЛНЭ
 
Үргэлжлүүлэн "COVID-19-тэй холбоотойгоор боловсролын салбар шинэ арга барилд шилжих явцыг түргэтгэх шаардлагатай.

Есдүгээр сарын 1-нээс танхимын сургалтыг нээх болсон.

Үүнтэй холбоотойгоор БШУ-ны сайдын Хичээл сургалтын ажлыг зохион байгуулах, мөрдөх түр журам батлагдсан. Журамд халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөх болон ямар хичээл нь танхимаар орох зэргийг тодорхой тусгаж өгсөн.

Мөн өмнө жилүүдэд цэцэрлэгийн хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгслийг жилээр нь авдаг байсан бол энэ жил улирлаар нь авахаар зохицуулсан.
  • Есдүгээр сарын 1-ний өдөр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа,
  • Есдүгээр сарын 14-ний өдөр Мэргэжлийн сургалтын төвүүдийн үйл ажиллагаа,
  • Аравдугаар сарын 5-ны өдөр Их, дээд сургуулийн үйл ажиллагаа тус тус нээгдэнэ. Одоогоор бэлтгэл ажлыг хангаж байна.
 
СУМ, БАГ, ТОСГОНЫ СУРАГЧИД ДОЛОО ХОНОГТ ТАВАН ӨДӨР ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭНЭ
 
Сургалтын үйл ажиллагаа танхимын болон танхимын бус гэсэн хэлбэрээр явагдана. Сум, тосгон багийн хувьд долоо хоногийн таван өдөр танхимаар хичээллэнэ.

Харин аймгийн төв, Улаанбаатар хотын сурагчдад долоо хоногийн гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл хэлбэрээр сургалт явагдана.

Танхимын сургалтын бүлэг дүүргэлт 20-оос хэтрэхгүй хүүхэдтэй байна. Нэг өдрийн хичээл 4.5 цагаас хэтрэхгүй байхаар зохион байгуулалтыг хийнэ.

Есдүгээр сард өмнөх хичээлийн жилд үзсэн агуулгуудыг бататгах чиглэлийн хичээлүүд орно. Тухайлбал, нэгдүгээр ангид эхний долоо хоногт бэлтгэл хөтөлбөр явах юм.

Танхимын сургалтаар,
  • Бага ангид: Монгол хэл, бичиг, Математик
  • Дунд ангид: Монгол хэл, бичиг, Математик, Физик, Хими, Биологи, Түүх нийгэм, Англи хэл, Эрүүл мэнд
  • Ахлах ангид: Монгол хэл, бичиг, Математик, Эрүүл мэнд болон сонгох судлах гурав хүртэлх хичээл нь  танхимаар орно. Бусад хичээл нь теле хэлбэрээр орно" хэмээв.
     
 
 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    20

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР