• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

СУРГУУЛИУД ӨДӨРТ ХОЁР ЦАГААР ДӨРВӨН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭНЭ

  • Цаг үеийн мэдээ
  • 2020-08-14 10:09:00
  • 1478
Засгийн газрын шийдвэрийн дагуу ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гаргасан билээ. Ингэхдээ долоо хоногийн гурван өдөр танхимын, хоёр өдөр зайн сургалт явуулахаар болсон. Улмаар сургуулиуд өдөрт хоёр цагаар дөрвөн ээлжээр хичээллэх хуваарийг БШУЯ-наас гаргаад байгаа юм.

Энэ нь нэг ангид олон хүүхэд төвлөрүүлэхгүй байх шийдэл юм. Энэ талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир “11 дүгээр анги 08.00 цагт хичээл нь эхэлсэн бол аравдугаар анги 08.10 цагт хичээллэх боломжтой. Энэ дадлыг зөв эхлүүлчихвэл хичээл хоцрогдолгүй байна.

Мөн эцэг, эхчүүд эрсдэлтэй гэж үзэж байгаа бол хүүхдүүдээ танхимын сургуульд явуулахгүй, цахимаар сургалтанд явуулж болно. Зайнаас сурснаа бататгаад, дүнгээ тавиулаад, тооцуулаад явах боломжийг олгох болно. Ачаалал хэт өндөртэй төвлөрсөн сургуулиудын хичээллэх өдрийн тоог хасах, хичээлийн тоог бууруулах туршилтыг хийхээр болсон.

Жишээ нь, 11 дүгээр анги 08.00 цагт хичээл нь эхлээд 13:30 цагт тардаг бол шинэ зохицуулалтаар нэг ангийн 40 хүүхэд хоёр хуваагдаж эхний групп 08.00-10.30 цагийн хооронд, дараагийн групп 11.00-13.30 хүртэл хичээллэнэ. Өөрөөр хэлбэл нэг ангид 20-иос илүүгүй хүүхэд байна. Магадгүй зургаадугаар ангийн хүүхдүүдийг теле хичээлээ үзсэн мэдлэгийн түвшингээр 20, 20-иор нь хуваагаад тухайн хүүхдүүдэд таарсан арга зүйг мэргэжлийн багш нар нь хийнэ” гэсэн юм.

Түүнчлэн Бага ангийн сурагчдад монгол хэл, математикийн хичээлд суурилж танхимын хичээл орно.

Дунд болон ахлах ангид монгол хэл, математикийн хичээлд суурилж, байгалийн ухаан, хими, физик, биологи, түүх, нийгмийн ухаан, эрүүл мэндийн хичээлийг сонгон судалж тодорхой цагаар орно. Тухайлбал, батлагдсан сургалтын төлөвлөгөөн дээр математикийн хичээл дөрвөн цаг байсан бол хоёр цаг болгоод, эрүүл мэнд хоёр цаг байсан бол нэг цаг болгох, биологи нэг цаг байсан бол 30 минут болгох зэргээр зохицуулалт хийх аж.

Харин хүүхдээ танхимын сургалтад хамруулахыг хүсэхгүй бол цахимаар сургах боломжтой юм.

ЕБС-ийн хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам:

 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    20

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР