• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Т.Ням-Очир: ЕБС-иуд өдөрт 2 цаг 30 минутаар хичээллэнэ

  • Цаг үеийн мэдээ
  • 2020-08-11 16:55:00
  • 1667
БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа.

-Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Танхимаар хичээл орохдоо нэг ангид 20 сурагч байхаар төлөвлөж байгаа гэсэн. Тэгэхээр өдөрт орох ээлжийн тоо ихэснэ  гэсэн үг үү. Яг ямар зохицуулалт хийж байгаа вэ?

-Дэлхийн дахинд коронавирусээр өвчилсөн хүний тоо 20 сая давж, эрсдэлтэй хэвээр байна. Тийм учраас манай улс Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах нь тодорхой байна. Бидэнд Өндөржүүлсэн бэлэн байдлын үед цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийг хичээллүүлэх тодорхой заавар, дүрэм журам, горим мөрдөх гарцаагүй шаардлага үүсэж байна. Хүүхдүүд нэг ангид 1-1,5 метрийн зайтай сууж, бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулалт хийсэн. Тэгэхээр хүүхэд 1-1,5 метрийн зайтай суугаад хичээллэхэд нэг ангид заавал 20-25 хүүхэд суухаар болж байгаа юм. Энэ жишгийг улс орон бүр хэрэгжүүлж байгаа. Нэг ангид суух хүүхдийн тоог багасгахаар ангиуд заавал хоёр хуваагдаж таарна. Тиймээс хичээллэх өдрийн тоог бууруулж, хичээлийн цагийн хугацааг богиносгож, сургалтын төлөвлөгөөнд багтсан бүх хичээлүүдэд тоон зохицуулалт хийж байгаа.

Тухайлбал, ЕБС-ийн 11 дүгээр анги батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр явахад долоо хоногийн таван өдөр, өдөрт 7 цаг хичээллэдэг. Өглөө 8 цагаас өдөр 13 цаг 30 минут хүртэл хичээллэдэг. Тэгэхээр өнөөдрийн энэ онцгой нөхцөл байдалд ангийг хоёр хувааж, эхний групп 08 цагаас 10 цаг 30 минут хүртэл хичээллэнэ. Дараагийн групп 11 цагаас 13 цаг 30 минут хүртэл хичээллэхээр зохицуулж байна. Хичээлийг багасгаж, цагийг багасгаснаар анги олон давхардах салаад байх асуудал гарахгүй. Олон цаг хичээллэдэг нэг ангийг л хоёр хувааж оруулж байгаа юм.

-Хичээл орох цаг багасгахаар хичээлийн агуулга өөрчлөгдөх байх?

-Үүнийг шийдэхийн тулд бид танхимын болон танхимын бус сургалтын хослуулж байгаа юм. Танхимын сургалтаар явсан хичээлийг ч теле хэлбэрээр гаргана, зайны сургалтаар явж байгаа хичээлийг ч теле хэлбэрээр гаргана.  Мөн хэвийн үйл ажиллагаанд шилжих хүртэл  хоцрогдолтой хүүхдүүдэд өмнөх агуулгыг бататгах агуулгаар явна. Тухайлбал, сая хоёр дугаар анги төгссөн хүүхдүүдэд гуравдугаар ангийн эхэн хэсэгт өмнөх үзсэн юмнуудыг нь бататгах хэлбэрээр орно. Энэ арга зүйн зөвлөмжийг Боловсролын хүрээлэнгээс гаргасан байгаа учраас есдүгээр сард ерөнхийдөө бататгах хичээлүүд үзнэ.

-Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн хувьд цахимаар хичээл үзээд сурахад хүнд шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр ангийнхны хувьд ямар зохицуулалт хийгдэх вэ?

-Нэгдүгээр ангийн хувьд бэлтгэл 40 цагийн хөтөлбөр явна. Өөрөөр хэлбэл, зурлага, гар зүгшрүүлэх хөтөлбөр эхний ээлжид явагдана. Ингээд дасан зохицсоны дараа үсэг, тоо үзэх юм.

-Цахимаар ямар ямар хичээлүүд орох вэ?

-Ерөнхийдөө бага ангийн төвшинд монгол хэл, математик дээрээ суурилаад явна. Харин бусад хичээлүүд болох хүн орчин, биеийн тамир, хөгжих гэх хичээлүүдийн агуулгыг бага ангийн багш интеграцлаад явах боломжтой. Цахим хичээл удирдаж байгаа завтай багш нар нь бага ангийн багш нартаа туслах хэлбэрээр хамтарч ажиллана.

Харин дунд болон ахлах ангийн хувьд монгол хэл, математикийн хичээлүүд дээр суурилаад байгалийн ухаан, хими, биологи, физик, түүх, нийгмийн ухаан, гадаад хэлний хичээлүүдийг орох цагийг багасгаж хоёр цаг ордог байсан бол нэг цаг оруулах зохицуулалт хийгдсэн. Үлдсэн агуулгыг цахимаар явуулна.

Хичээл судлах цаг багасаж байгаа учраас яг аль агуулга дээр тулгуурлаж явуулах вэ гэдэг нь арга зүйн зөвлөмж дээр гараад ирнэ. Үүнийг заах аргын нэгдлийн багш нар ярилцаад ямар хүүхдүүд аль хэсэг дээр хоцрогдолтой явж байна вэ гэдгийг нарийн тогтоож, орох гол агуулгаа сайн гаргаад явбал илүү сайн зохион байгуулалттай явагдах юм.

-АНУ-д хичээлийн эхний долоо хоногт багш, сурагчид амны хаалт зүүгээгүй улмаас коронавирусийн халдвар авсан байгаа. Тэгэхээр манайх ч гэсэн эрсдэлтэй шүү дээ. Ялангуяа бага ангийн хүүхдүүд амны хаалттай олон цаг сууж чадахгүй. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

-Хичээллэх цагийг багасгаж байгаа нь энэ асуудалтай холбоотой. Мэдээж өглөө 08 цагаас өдрийн 13 цаг 30 минут хүртэл бага насны хүүхэд амны хаалттай сууна гэдэг бол маш хэцүү. Насанд хүрсэн хүний хувьд ч хэцүү шүү дээ. Тийм учраас танхимд суух хугацааг 2 цаг 30 минут болгож, 30 минут танхимд агаар сэлгэлтийг хийж байхаар зохицуулсан. Харин эцэг, эх хүүхдийнхээ бэлэн байдлыг маш өндөр төвшинд хангаж өгөх хэрэгтэй.

-Долоо хоногийн гурван өдөр нь танхимаар хичээл орно гэж байгаа. Тэгэхээр сургуулиудын төлбөр дээр өөрчлөлт орж багасах уу?

-Зөвлөмж дээр нэг чухал заалт бий. Ялангуяа хувийн хэвшлийн сургуулиуд дээр олж харж байх ёстой. Үндэсний хэмжээнд 158 хувийн хэвшлийн сургуулиуд байгаа. Ихэнх нь нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотын хувийн хэвшлийн сургуулиудын ээлжийн копцентуудыг харахаар 0.6, анги дүүргэлт 19.9 хувьтай байдаг. Тэгэхээр 20-с дээш хүүхэдтэй нэг ээлжээр хичээллэж байгаа маш олон сургууль байгаа юм. Тиймээс эдгээр сургуулиуд эцэг, эхтэй хийж байгаа гэрээн дээрээ хичээллэх өдөр, хичээлийн тоо зэргийг оруулж төлбөрийг тооцож болох зохицуулалт байгаа учир үүнийг сайн оруулах хэрэгтэй. Ингэснээр төлбөрийг сар, улирлаар тооцож хийх боломжтой. Хамгийн гол нь хувийн хэвшлийн сургуулиудын гэрээн дээр зохицуулалт хийгдэнэ. Эцэг, эхчүүд гэрээ хийхдээ үүнийг сайн харах хэрэгтэй. Ингээд гэрээн дээрээ төлбөрийн асуудлыг сайн тусгаад хоёр талаас тохиролцоод явбал төр оролцох ямар ч шаардлага байхгүй.
 
Ярилцсанд баярлалаа 
эх сурвалж: itoim.mn
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    23

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР