• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Архангайд болсон зам тээврийн ослоос гэр бүлийн таван хүнээ алдсан О.Цэнгэл бүсгүйд туслах хандивын аян үргэлжилж байна

  • Цаг үеийн мэдээ
  • 2020-08-10 16:03:00
  • 2086
Архангай аймгаас Завхан аймаг явах замд шатахуун тээвэрлэж явсан том оврын автомашин долдугаар сарын 15-нд осолдож, шатсаны улмаас хоёр хүн амь насаа алдаж, найман хүн түлэгдэн, таван автомашин, нэг мотоцикл галд өртсөн талаар мэдээлж байсан билээ.

Тухайн үед газар дээрээ нас барсан хоёр хүн нь нэг гэр бүлийн хүмүүс буюу эмээ, ач охин хоёр байсан юм. Тус гэр бүлийнхэн нь тавуулаа зорчиж явсан бөгөөд өнөөдрийн байдлаар эмнэлэгт гурван хүн нь хүнд байдалтай эмчлэгдэж байна. 

Мөн тус ослын улмаас өөр нэг гэр бүлийн долоон хүн хүнд, хөнгөн гэмтэл авч эмчлүүлж байсан бөгөөд ослоос хойш тус гэр бүлийн таван гишүүн өөд болоод байна. Тодруулбал, ослын үеэр хүүхдүүдээ аврахаар гал руу орсон аав Ж.Банзрагч болон түүний хоёр охин (тавтай, 13 настай хоёр охин), нэг хүү (10 настай хүү), хадам ээж нь тус ослын улмаас шархаа даалгүй нас баржээ. Өнөөдөр бидний авсан мэдээллээр талийгаач Ж.Банзрагчийн том охин болох 13 настай охин ээжийн хамт БНСУ-д эмчлүүлэхээр очоод хоёр удаа хагалгаанд орсон боловч нас барсан тухай мэдээлэл авлаа. 

Ингэснээр дөрвөн хүүхэдтэй айлын аав, гурван хүүхэд, эмээ нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж биеийн 35-45 хувийн түлэгдэлтэй ээж нь 5 сартай хүүтэйгээ үлдээд байна. Тус гэр бүлийнхнээс авсан мэдээллээр ээж О.Цэнгэл нь мөн биеийн байдал сайнгүй, БНСУ-д сар гаруй хугацаанд эмчлэгдэх шаардлагатай байгаа гэнэ.

Мөн өөд болсон охины шарилыг эх оронд нь авчрах асуудлаар  Ерөнхий сайд, Улсын Онцгой Комисст хандаад байгаа ажээ.

Сайн санаат хүмүүс энэхүү гэр бүлийнхний эмчилгээний зардалд зориулж 200 орчим сая төгрөгийг цуглуулаад байна. Өнөөдрийн байдлаар тус хандивын мөнгийг БНСУ-д хоёр удаа хагалгаанд орсон ч өөд болсон охины эмчилгээний зардалд зарцуулаад дуусах мэдээлэл байна.

Тиймээс О.Цэнгэл эмэгтэйн хоёр удаагийн хагалгаа болон бусад эмчилгээний зардалд зориулж үргэлжлүүлэн хандив цуглуулах шаардлагатай байгаа талаар гэр бүлийнхэн нь мэдээллээ. Энэхүү ослоос хамгийн бага түлэгдэлтэй гарсан 5 сартай хүүгийн биеийн байдал хэвийн болж О.Цэнгэлийн ар гэрийнхэн Монголд асарч байгаа мэдээллийг мөн өгсөн юм.

 
ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ:

Данс эзэмшигчийн нэр: О.Цэнгэл

Хаан Банк - 5021715838
Голомт банк - 2205040025
Худалдаа Хөгжлийн Банк - 472008534
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    23

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР