• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсанд ямар ч өөрчлөлт орохгүй

  • Цаг үеийн мэдээ
  • 2020-08-10 12:42:00
  • 2356
Олон сарын хөл хорионы дараа бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс үе шаттайгаар эхлүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Ингэхдээ ерөнхий боловсролын сургуулиуд гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле болон цахимаар хичээллэхээр болсон.

Ямартай ч хичээл сургууль эхлэх болсон тул эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг базааж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд сурагчийн дүрэмт хувцасны загварт өөрлөлт орно гэсэн ташаа ойлголт үүсээд буй. Үүнийг Нийслэлийн боловсролын газраас тодруулахад “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсанд ямар  ч өөрчлөлт орохгүй. Өмнө жилийнхтэйгээ адилхан байна.” гэсэн мэдээллийг өгсөн юм.  

Урьд жилүүдэд наадмын дараанаас л хичээлийн шинэ жилийг угтсан үзэсгэлэн худалдаа олноор гардаг байсан бол энэ жил тун намуухан байна. Одоогоор “Торгон хийц” болон “Бүтээлч үйлс”, “Шилмэл загвар”, “Батзүү” зэрэг компаниуд сурагчийн дүрэмт хувцасыг үйлдвэрлэн худалдаалж эхлээд байгаа юм. 

Мөн энэ жил коронавирусын улмаас өрхийн эдийн засаг муудсан тул сурагчийн дүрэмт хувцасны үнэд өөрчлөлт орохгүй өмнөх жилийнхтэй ижил үнээр худалдаалагдаж байгаа юм байна. Бага ангийн эрэгтэй, эмэгтэй дүрэмт хувцас дундажаар 67-91 мянган төгрөг, дунд ангийн дүрэмт хувцас 82-115 мянган төгрөг, ахлах ангийн дүрэмт хувцас 125-153 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна.
 
  • Сурагчийн хичээлийн цүнх 25000-129000 төгрөг
  • Хичээлийн дэвтэр 
  • 12 хуудастай нь 200-230 төгрөг,
  • 24 хуудастай 450 төгрөг, 
  • 48 хуудастай 750-800 төгрөг, 
  • 60 хуудастай 850-900 төгрөг, 
  • 96 хуудастай дэвтэр 1500 төгрөг, 
  • А4 хэмжээтэй дэвтэр 900-2000 төгрөг
  • Зургийн дэвтэр 600-4500 төгрөг
  • Сурагчийн үзгэн бал 300-2500 төгрөг
  • Тосон бал 100-3000 төгрөг
  • Баллуур 200-6000 төгрөг
  • Цавуу 800-1800 төгрөг
  • Өнгийн харандаа 3500-6000 төгрөг
  • Гортиг 2500-8000 төгрөг
  • Шугам 1000-7000 төгрөг
  • Үзэгний сав 1500-12000 төгрөг

Тодруулбал, “Торгон хийц” болон “Бүтээлч Үйлс” компани бага ангийн эмэгтэй иж бүрэн дүрэмт хувцасыг 70000 төгрөг, эрэгтэй 91000 төгрөгөөр борлуулж байна. Харин дунд ангийн эмэгтэй иж бүрэн дүрэмт хувцасыг 108000 төгрөгөөр, эрэгтэй дүрэмт хувцасыг 112000 төгрөгөөр худалдаалж байна. Ахлах ангийн эмэгтэй иж бүрэн дүрэмт хувцасыг 138000 төгрөгөөр худалдаалж байгаа бол эрэгтэй дүрэмт хувцасыг 153000 төгрөгөөр худалдаалж байна. 

Торгон хийц” болон “Бүтээлч Үйлс” ХК хамтран гаргаж буй дүрэмт хувцасны хүрэлцээ, өмсгөлийн сонголт одоогоор хангалттай байгаа гэдгийг хэлж байлаа. Харин “Шилмэл загвар” компанийн дунд ангийн эмэгтэй иж бүрэн дүрэмт хувцас 111000 төгрөг байгаа бол эрэгтэй 115000 төгрөгөөр борлуулагдаж байна. Мөн “Батзүү” Монголдоо хамгийн анх удаа нано сурагчийн дүрэмт хувцасыг үйлдвэрлэн борлуулж байгаа аж.

Өмнө жилүүдэд хятад улсад үйлдвэрлэсэн хямд, чанар муутай дүрэмт хувцасыг худалдаалах тохиолдол олон гарч байсан бол энэ жил хил хаалттай учир зөвхөн дотоодын үйлдвэрлэгчдийн урласан дүрэмт хувцаснууд худалдаалагдах юм байна. Мөн Ялалтын талбайд нээгдсэн үзэсгэлэн худалдаанаас өөр хичээлийн хэрэгслийн төрөлжсөн үзэсгэлэн худалдаа одоогоор гараагүй байгаа юм. Тиймээс бид томоохон худалдааны төвүүдийн хичээлийн хэрэгслийн үнэ ханшийн мэдээллийг сурвалжлан хүргэж байна.


 
СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ХУДАЛДААЛЖ БАЙГАА БАЙРШИЛ, ҮНЭ ХАНШИЙН МЭДЭЭЛЛИЙГ 19001950 ЛАВЛАХААС АСУУГААРАЙ

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    23

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР