• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Хэрэглээний зээлийн хугацааг сунгах шийдвэрийг арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгахаар боллоо

  • Цаг үеийн мэдээ
  • 2020-08-07 15:45:00
  • 1679
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаа өнөөдөр хийж, хэрэглээний зээлийн хугацааг сунгах тухай шийдвэр гаргажээ.

Тус хороо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд хэрэглээний зээлийн хугацааг сунгах шийдвэр гаргасан бол уг шийдвэрийг арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгахаар болсныг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.

Ингэснээр эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн, зээлийн эргэн төлөлт хүндрэлтэй болсон иргэд, ААН-үүд зээлийн бүтэцдээ өөрчлөлт оруулж, хугацаагаа сунгаж, банктайгаа дахин гэрээ хийх боломжтой болох нь. Өмнөх шийдвэрийн хүрээнд 76 орчим мянган зээлдэгчийн 663 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлд өөрчлөлт орсон байна. Уг шийдвэрийн үр дүнд зээлдэгчийн санхүүгийн дарамтыг хөнгөлж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангана гэж үзэж байгааг тэрбээр хэллээ.
 
"Банкны системийн хэмжээнд 5.6 их наяд төгрөгийн зээл цар тахлын нөлөөнд орсон"
 
Уг шийдвэрийн талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа нэмж тайлбар хийлээ. Тэрбээр

Нийт банкны системийн хэмжээнд 5.6 их наяд төгрөгийн зээл цар тахлын нөлөөнд орсон байна. Үүнээс 15 орчим хувь нь хүндрэлд орсон хэр нь ангиллыг хийж, гэрээний бүтэцдээ өөрчлөлт оруулж чадаагүй байна гэсэн судалгаа гарсан. 

Хэрэглээний зээлийн хугацаа сунгасан байдлыг авч үзвэл сүүлийн зургаа болон долдугаар сарууд дээр хэрэглээний зээлийн хугацаа сунгах хандлага харьцангуй саарсан. Дөрөв, тавдугаар сарууд дээр өндөр шаардлагатай байсан тэр зээлдэгч нар хэрэглээний зээлийн бүтэцдээ өөрчлөлт оруулсан байна. 

Тухайлбал, дөрөв, тавдугаар сард долоо хоногт дунджаар 9,000 зээлдэгч хэрэглээний зээлийн бүтцэд өөрчлөлт оруулж байсан бол зургаадугаар сард 3,300 орчим, долдугаар сард 1,800 орчим болж буурсан. Хэдийгээр хандлага ингэж буурч байгаа ч цаашдаа цар тахлын нөлөөнөөс болоод эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө тодорхой хугацаанд үргэлжлэх нөхцөл харагдаж байна. Дээрээс нь энэ нөхцөл байдал олон улсад тогтворжих бус_ халдвар үргэлжлэх хандлагатай байгаа тул дээрх шийдвэрийг урьдчилж гаргаж байгаа. 
  • Хэрэглээний зээлийн хугацааг сунгаж байгаа 76 мянган зээлдэгчийн 670 орчим тэрбум төгрөгийн зээлийг харахаар дунджаар 6.4 сараар хугацаагаа сунгасан байна. Тэгвэл энэ удаагийн шийдвэрээр дараах боломжийг олгох юм.
  • Хэрэв та 12-оос бага сараар хугацаагаа сунгасан бол 12 сараа гүйцээж, дахиж сунгах боломжийг энэ шийдвэр олгож байгаа. Огт сунгаагүй хэр нь үнэхээр та санхүүгийн хүндрэлд орсон бол 12 хүртэлх сараар зээлийнхээ хугацааг сунгах боломжтой.
 
Ингэснээр санхүүгийн дарамтад орохоос сэргийлэхээс гадна чанаргүй, муу зээлдэгчийн ангилалд орохоос сэргийлж байгаа" гэлээ. 
 
ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ҮЗЭХ
 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    23

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР