• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

1072 ШИРХЭГ ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ХЭЗЭЭ ОЛГОХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

  • Цаг үеийн мэдээ
  • 2020-08-07 12:18:00
  • 1400
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдэд олгох шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд гарган, тавдугаар сарын 1-нээс хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах болсон. Заасан хугацаанаас хойш гурван сар өнгөрсөн ч ногдол ашгийг олгоогүй байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн лхагва гарагт “Нийт 2.5 сая гаруй хувьцаа эзэмшигчид ногдох мөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани төвлөрүүлж чадаагүй гэж болно. Санхүүжилтийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн данс руу бүрэн шилжүүлсэн тохиолдолд иргэдэд ногдол ашиг хүртээнэ” гэсэн.

Харин “Эрдэнэс Тавантолгой” компаниас тайлбарлахдаа “ҮЦТХТ-өөс хамгийн сүүлд бидэнд ирүүлсэн мэдээллээр 1.6 сая иргэн хувьцааны данс нээлгүүлсэн бол 702 000 нь банкны данстайгаа холбуулан, ногдол ашиг хүртэхэд бэлэн болсон гэсэн. Манай компани тус төвийн дансанд 100 тэрбум төгрөг шилжүүлсэн. Дансаа нээлгэсэн иргэдэд мөнгийг нь олгоход асуудалгүй. Анхнаасаа холбогдох байгууллагууд нь дансаа нээлгэсэн иргэдийн тоогоор мөнгийг нь дэс дараатай шилжүүлнэ хэмээн тохиролцсон” гэсэн юм.

Тэгвэл ҮЦТХТ-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа “300 000 гаруй хүүхэд, НӨАТ-ын буцаан олголт авч буй дансыг тооцвол ногдол ашиг хүртэх эрхтэй хүмүүсийн олонх нь дансаа нээлгүүлсэн. Товчхондоо, хувьцааны данстай иргэдийн тооноос шалтгаалж хүлээлт үүссэн гэдэг нь өрөөсгөл. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компани манай дансанд 60 тэрбум төгрөгөөс илүүг шилжүүлээгүй. Ногдол ашгийг тухайн компани бүрэн төвлөрүүлсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчдийнх нь данс руу шилжүүлэх учиртай” хэмээв.

Ийнхүү ҮЦТХТ болон “Эрдэнэс Тавантолгой” компани зөрүүтэй байр суурь илэрхийлж, иргэдэд ногдол ашиг хэзээ олгох нь тодорхойгүй байна. Ташрамд дурдахад, “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 14.5 хувийг 2.51 сая орчим иргэн эзэмшдэг бөгөөд тэд 199.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэх юм.

эх сурвалж: unuudur.mn
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    23

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР