• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Хүүхдийн урлан бүтээх төвд 17 төрлийн дугуйлан хичээллэнэ

  • Цаг үеийн мэдээ
  • 2020-08-06 11:08:00
  • 1979
Хичээл, сургууль эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Тиймээс хүүхэд багачууд, өсвөр үеийнхний амралт чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг  “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийг зорьсон юм. Урлах төвийн багш нар хичээлийн шинэ жил, шинэ сурагчдаа  угтах гээд  бэлтгэл ажлаа хангаад зав муутайхан байна. Гэсэн ч бидэнд цаг гаргаж, дугуйлангийн талаарх мэдээллүүдээ өгсөн юм.  

Хүүхдийн урлан бүтээх төв цаг үеийн байдлаас шалтгаалан анги дүүргэлтээ  цөөн тоогоор төлөвлөж, дугуйлангийн сурагчдаа богино хугацаатай, олон ээлжээр хичээллүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Тус төвд энэ хичээлийн жилд нийт 17 төрлийн дугуйлан үнэ төлбөргүй хичээллэх учраас 1-12 дугаар ангийн сурагчид сонголтоо  хийгээд хамрагдах боломжтой гэв.

Тус төв нь хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх ,авьяас чадварыг нээн хөгжүүлж,  мэргэжлийн чиг баримжаа олгох, амьдрах арга ухаанд сургах зорилготой, гар урлал, чимэглэх, зурах гээд урлагийн олон төрлийг хүүхэд багачуудад зааж, дугуйлан хэлбэрээр сургалтаа явуулдаг аж. 

Эцэг, эхчүүдийн олонх нь охидоо урлаг, гоо зүйн мэдрэмжтэй болгож өсгөж хүмүүжүүлэхийг хичээдэг. Тэр утгаараа 13-16 насны охидын сонирхдог дизайн урлагийн анги энд бас шинэ элсэгчдээ хүлээж байна. Энэ дугуйланд өөрийн хүссэн загварын хувцасыг урлах хувцас дизайны дугуйлан, мөн тоглох дуртай тоглоомоо өөрийн гараар бүтээх боломжтой хүүхэлдэй урлалын дугуйлан, уран зургийн анги, сүрлэн наамал, уран хайчилбар гээд олон төрлийн дугуйлан хичээллэх ажээ.

Мөн хөвгүүдийн сонирхлыг ихээр татдаг хурд, хүчтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн загвар гаргах авто загвар болон нисэх загварын дугуйлан бас бүртгэлээ авах юм байна. Түүнчлэн үндэсний бичиг үсгээ сурах, түүгээрээ бүтээл гаргадаг монгол уран бичлэгийн дугуйлан шинээр нэмэгдсэн байна. 

 
ДУГУЙЛАНГИЙН БҮРТГЭЛ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД ЭХЭЛНЭ
 

Хүүхдийн урлан бүтээх төвийнхөн дугуйлангийн сурагчдаа есдүгээр сарын 1-нээс бүртгэхээр төлөвлөжээ. Харин сургалт нь аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэхээр товлосон байна. Бүх дугуйланд 7-18 насны хүүхдүүдийг бүртгэж авах аж. Хүүхдийн урлан бүтээх төвийн сургалт хариуцсан менежер Б.Чулуунцэцэг “Хоёрдугаар ангиас эхлээд хүүхдүүд биеэ даачихдаг.

Сууж сурсан, төлөвшчихсөн байдаг болохоор дугуйланд хамрагдах боломжтой байдаг. Тиймээс дугуйландаа долоогоос дээш насны хүүхдүүдийг бүртгэж авдаг” гэлээ. Бага ангийн хүүхдүүдэд зориулсан анхан шатны анги байдаг бөгөөд гар урлалын талаар суурь мэдээллийг өгдөг байна. Хичээллийн хэрэглэлтэй хэрхэн харьцах, гар урлал хийх явцад аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар сургадаг аж. Дунд ангиас дээш хүүхдүүдэд бүтээл урлах мэргэжлийн түвшний чадварт сургадаг байна.
 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    23

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР