• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Хүүхэд бүрт 100 мянган төгрөгийг 2020 он дуустал олгоно

  • Цаг үеийн мэдээ
  • 2020-08-05 14:55:00
  • 1343
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөө өглөө боллоо. Хуралдаанаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Өнөөдөр засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвт хийх тодотголыг танилцууллаа. Улсын төсвийн орлого одоогоор 2.1 их наяд төгрөгөөр тасарсан. Оны эцэс гэхэд 3.8 их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр байна. Үүний 1.6 их наяд төгрөгийг гаднын зээл тусламжаар барагдуулна.

Орлогоо нэмэх зорилгоор засгийн газар блокчэйн технологид суурилсан бонд гарган, санхүүжилт татна. У.Хүрэлсүхийн Засгийн газар олон улсын зах зээлд бонд, дотоодод үнэт цаас гаргалгүй явсаар өнөөдрийг хүргэлээ. Гэхдээ бид блокчэйн платформд суурилсан бонд гаргах бэлтгэл ажлаа дуусгаад байна. Мөн төсвийн зээл авна.    

Дэлхийн эдийн засаг энэ онд 5–7 хувиар унах тооцоог бүх байгууллага хийн танилцуулсан. Хэдий ийм байгаа ч  2021 онд дэлхийн эдийн засаг 5-7 хувиар эргээд өснө. Иймд КОВИД19-ийн эсрэг авах арга хэмжээнд эдгээр тооцоог ашиглав. БНХАУ-ын эдийн засгийн өсөлттэй мөн уялдуулан төсвийг тодотгов. Ингэхдээ хэд хэдэн зарчим баримталсан:
  • Одоо авч хэрэгжүүлж буй олон арга хэмжээг үргэлжлүүлнэ.
  • Эрүүл мэндийн салбарын зардлыг 115 тэрбум төгрөгөөр нэмсэн. Амны хаалт, эм эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас зэрэгт 71 тэрбум төгрөг, улирлын томцуугийн вакцины зардал 22 тэрбум төрөг тус тус зарцуулна. Халдвар тээсэн хүмүүстэй нүүр тулан ажиллаж байгаа хүмүүст (үүнд ОБЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, МХЕГ, ЦЕГ хамаарна)-т илүү цагийн цалин  олгоход 110 тэрбум төгрөгийн зардал олгоно.
  • ХӨСҮТ-д тоног төхөөрөмж худалдан авахад 3 тэрбум төгрөг нэмж тусгасан.
  • Экспорт өсгөх арга хэмжээг авна.
  • ​Цахим шилжилтийг хийнэ.
  • Энэ онд гэрээ хийгээгүй, тендер зарлаагүй хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхгүй. Ингэснээр 520 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэнэ. Эд хогшил тавилга, бараа үйлчилгээний зардал гэх мэт тэвчиж болох зардлууд буюу 118 тэрбум төгрөг танасан.  
  • Хүүхэд бүрт олгодог 100 мянган төгрөгийг 2020 он дуустал хэрэгжүүлнэ. Уг нь энэ шийдвэр аравдугаар сар хүртэл үргэлжлэх байв. Үүнд 322 тэрбум төгрөг шаардлагтай.
  • Хүнсний талоны хангамжийг мөн дуустал олгоно.
  • Байнгын асаргаа шаарддаг хүүхдийн тэтгэмжийг 100мянган төгрөгөөр нэмсэн. Энэ шийдвэр мөн цаашид үргэлжилнэ. 
  • НДШ–ийг ажил олгогч 5, даатгуулагч 5 хувь, нийт 10 хувь болгон тогтоов. Үүнд 144 тэрбум төгрөгийг нэмэлтээр улсын төсвөөс гаргана. НДШ-ийг аравдугаар сарын 1 хүртэл тэглэсэн. Үүнээс өмнө иргэд, ААН-үүд нийлээд 20-20 хувийн НДШ төлж байв. Нийт 10 хувь болгон бууруулснаар шимтгэлийг 50-60 хувь буурууллаа.  
  • Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөг болон үүнээс бага бол ААНОАТ-ийг он дуустал тэглэнэ. Үүнд 105 мянган ААН хамрагдана. 
  • Түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-үүдийн түрээсийн орлогод ногддог, ААНОАТ-ыг тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлнэ.
 

ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ШУУД ҮЗЭХ
 
 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    23

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР