• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

КОВИД-19 цар тахлын айл өрхүүдэд үзүүлж буй нөлөөллийн судалгааны дүн гарчээ

  • Цаг үеийн мэдээ
  • 2020-07-23 11:31:00
  • 1428
Үндэсний Статистикийн Хороо, Дэлхийн Банк коронавирусын өрхөд үзүүлж буй нөлөөг “цаг тухайд нь” судлах, хяналт шинжилгээ хийх зорилгоор үндэсний хэмжээний түүвэр болох 1,334 өрхөөс COVID-19-ийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгааг утсаар авжээ.

COVID-19-ийн нөлөөллийг даван туулах өрхүүдийн арга хэмжээний судалгааны (нэгдүгээр үе) дүнг танилцууллаа.

Судалгаанд 2018 оны Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны дэд түүврийг ашигласан бөгөөд асуумж нь (i) эдийн засгийн дамжих сувгууд, (ii) мэдээллийн хүртээмж, зан үйлийн өөрчлөлт, (iii) боловсрол, эрүүл мэнд, санхүүгийн үйлчилгээний хүртээмж, (iv) бэрхшээлийг хэрхэн даван туулж буй байдал, (v) нийгмийн халамж, тусламж дэмжлэгийн үзүүлж буй нөлөө зэрэг чиглэлээр судалжээ.

Энэхүү илтгэл COVID-19-ийн нөлөөллийг даван туулах өрхүүдийн арга хэмжээний судалгааны 2020 оны 5 дугаар сарын 22-29-ний өдрүүдэд явуулсан эхний шатны үр дүнг дүгнэж байгаа юм. Дараагийн шатны судалгааг 2020 оны 8-р сарын сүүл, 9-р сарын эхээр хийхээр төлөвлөсөн байна.

ГОЛ ҮР ДҮН
Хувиараа хөдөлмөр эрхлэгч, хөдөө аж ахуй эрхлэгч өрхүүд мэдэгдэхүйц өртөж байна.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 16 хувь тэг орлоготой, 73 хувь нь 1 сарын сүүлээс хойш орлого алдсан байна. Энэ нь COVID-19-ийн улмаас худалдан авагч цөөрсөн, ажлын байр хаагдсан, ложистик тасалдсантай холбоотой.
Газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг өрхүүдийн 70 хувь нь орлого нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан гэж мэдэгдсэн.
Цалинтай хөдөлмөр эрхлэгчдийн байдал COVID-19-ийн нөлөөлөлд харьцангуй бага өртсөн хэдий ч гурван өрх тутмын нэг нь цалингийн орлого буурсан гэж мэдээлсэн.

Өрхүүдийн дөрөвний гурав, тэр дундаа ядуу өрхүүдийн (2018 оны Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны үеэр ядууд багтаж байсан) 85 хувь нь 1-р сарын сүүлчээс хойш тодорхой хэмжээнд цочролд өртсөн байна
  • Өрхүүдийн 12 хувь ажлын байргүй болсон
  • Өрхүүдийн 7 хувь нь ХАА-н бус бизнесээ хаахад хүрсэн
  • Өрхүүдийн 64 хувь нь хүнсний гол бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдсэнийг дурдсан.
  • Ядуу давхаргын хувьд хүнсний баталгаат байдал ноцтой асуудал болж байна
  • Ядуу өрхүүдийн тэн хагас шахам хувь нь мөнгөгүй, эсвэл үнийн өсөлтийн улмаас сүүлийн 30 хоногт хүнс хоолтой золгох эсэхдээ эргэлзэнгүй байсан байна.
  • Дөрвөн өрх тутмын гурав нь хүнсний үндсэн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөнд автсан байна.

Дөрвөн ядуу өрх тутмын нэг нь (23 хувь) дараа долоо хоногийн хүнсний олдцын талаар зовнил илэрхийлсэн.
 
  • Өрхийн санхүүгийн асуудал түгшүүр дэлдэж байгааг мэдэгдсэн
  • Өрхүүдийн 40 хувь, ялангуяа ядуу өрхүүд (53 хувь) дараагийн сарын санхүүгийн байдалдаа зовниж байна
  • Сургуулийн хүүхэдтэй дөрвөн өрх тутмын гурвых нь хүүхдүүд зайн сургалтад хамрагдсан байна. Энэхүү сургалтын үйл ажиллагааны тухайд ерөнхий сэтгэл ханамж өндөр байгаа боловч ихэнх хүүхдэд өрхийн гишүүдийн тусламж хэрэгтэй байна.
Цар тахлын үеэр эрүүл мэнд, санхүүгийн үйлчилгээнд ноцтой тасалдал ажиглагдаагүй байна.

 
 
Эх сурвалж: Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    24

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР