Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг долдугаар сарын 31-нийг дуустал сунгаад байна. Харин цаашид өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгавал есдүгээр сард хичээл цахимаар орж магадгүй. Манай улс халдварыг дотооддоо алдаагүй ч коронавируст халдварын тархалт дэлхийн улс орнуудад буурахгүй, эрчимтэй тархаж байвал УОК-ын шийдвэрээр сурагчид дахин цахимаар хичээллэнэ. Энэ талаар өнөөдрийн байдлаар тодорхой шийдвэр гараагүй ч Боловсрол, шинжлэх ухааны яам хичээлийн шинэ жилийг угтсан бэлтгэл ажлаа хангаж байна. Салбарын яамны зүгээс цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сурагчид есдүгээр сарын 1-нд цахимаар хичээллэх эсэх нь УОК-ын шийдвэрээс шалтгаална гэх тайлбар өгөөд байна.
Цар тахлаас үүдэн энэ оны нэгдүгээр сараас хойш гэртээ зайнаас суралцсан сурагчид ч бас есдүгээр сарыг догдлол дүүрэн хүлээж байгаа биз ээ. Эцэг эхчүүдийн зүгээс халдварыг дотооддоо алдаагүй нөхцөлд танхимаар хичээллэх нь зүйтэй гэх байр суурьтай байна. Харин цар тахал аюултай нөхцөлд хүрвэл теле хичээлийг дэмжинэ гэдгийг ч илэрхийлж байна.
эх сурвалж. news